Ж.Батбаясгалан: Усгүйгээр эдийн засгийн хөгжил, иргэдийн сайн сайхан амьдрал, ирээдүйн талаар ярих боломжгүй

О.Шүрэнцэцэг
2022/04/26

“Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл 2022” хэлэлцүүлэг өнөөдөр  боллоо.  Хэлэлцүүлгийн зорилго нь нийслэлийн усны тулгамдсан асуудлын талаар олон талын оролцоог ханган санал солилцох, цаашид баримтлах нэгдсэн бодлого, системтэйгээр хэрэгжүүлэх  арга хэмжээний цогц үйл ажиллагааг тодорхойлж, төлөвлөгөө боловсруулах юм. 

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар,  АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн  эрхт Элчин сайт Майкл С. Клечески болон  Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид Улаанбаатар хотын Ерөнхий менежер,  ажил  хариуцсан бусад албан тушаалтнууд, салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид,  иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд  энэхүү  хэлэлцүүлэгт  оролцож,  олон талын  байр сууриа хэлэлцүүлэв. Мөн Улаанбаатар хотын усны тулгамсан  асуудлыг шийдвэрлэх гарц, гаргалгааг тодорхойллоо. 

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “...Монголд төдийгүй дэлхий нийтэд тулгамдаж буй хүрээлэн буй орчны аюулгүй байдал тэр дундаа Та бидний амьдралын эх үүсвэр болсон  ЦЭВЭР УС-ны эх үүсвэр түүний аюулгүй байдал, нөөцийн хадгалалт, хамгаалалтын  асуудал бол  шийдэх чухал асуудал мөн. Усгүйгээр бид эдийн засгийн хөгжил, иргэдийн сайн сайхан амьдрал, ирээдүйн тухай ярих боломжгүй. Ус бол Та бидний үр хойчдоо үлдээх үнэт өв юм...” гэдгийг онцолсон юм. 

Хэлэлцүүлгээр мөн Улаанбаатар хотын ус хангамжийн аюулгүй байдлын талаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү илтгэл тавьж, хэлэлцүүллээ.  Түүнчлэн Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний өнөөгийн байдал, нийслэлийн усны чанар,  аюулгүй байдал, усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын асуудал, үерийн эрсдэл,  нийслэлийн инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх, хөтөлбөрийн танилцуулга,  Туул голын урсгалд уур  амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл...зэрэг олон сэдвээр албаны хүмүүс танилцуулж, хэлэлцүүлгийг  өрнүүлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 4 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 6 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 6 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 6 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22