Хэнтий аймаг төрийн албан хаагчдын ажлыг иргэдээрээ үнэлүүлж байна

О.Шүрэнцэцэг
2022/04/26

Хэнтий аймгийн ЗДТГ нь иргэдээс төрийн албан хаагчтай холбоотой ирүүлсэн өргөдөл гомдолд дүн шинжилгээ хийж үзэхэд иргэдэд шууд үйлчилгээ үзүүлдэг байгууллагын албан хаагчдын харилцаа, хандлагатай холбоотой өргөдөл дийлэнх хувийг эзэлжээ. 

Тиймээс энэхүү асуудлыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хөнгөн шуурхай хүргэх үүднээс төрийн албан хаагчдын ажлыг үнэлэх үнэлгээний төхөөрөмж, дуу дүрсний хяналтын камерыг 2021 оны 6 дугаар сараас эхлэн нэвтрүүлж, хэвшүүлэн ажиллаж байна.  

Үүнд иргэдэд шууд үйлчилгээ үзүүлдэг 8 байгууллага буюу  Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Архивын тасаг, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Нэг цэгийн үйлчилгээний төв болон 18 сумын ЗДТГ-ын нэгдсэн төвд  суурилуулсан байна.

Өндөр нягтралтай камер, дууны төхөөрөмж бүхий уг төхөөрөмжийг суурилуулснаар төрийн албан хаагч, иргэний хооронд маргаан үүссэн тохиолдолд маргааныг эрх бүхий албан тушаалтан газар дээр нь шийдвэрлэх, иргэн өөрт нь үйлчилж буй төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэх боломжийг олгож байна. Нөгөөтээгүүр төрийн албан хаагчийн ажлын үр дүнг бодитой үнэлж урамшуулах, алдаа дутагдал гаргасан бол хариуцлага тооцох асуудал төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа юм.

Энэхүү төхөөрөмжийг ашиглалтад оруулснаар төрийн албан хаагчтай холбоотой өргөдөл 80 хувь буурчээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 4 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 6 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 6 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 6 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22