АТГ: Баянхонгор аймгийн Засаг дарга Авлигын эсрэг хууль зөрчсөн нь тогтоогджээ

О.Шүрэнцэцэг
2022/05/17

Төрийн албаны зөвлөлөөс “Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт тавьж, хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хяналт шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авч ажиллахын зэрэгцээ зарим аймгийн удирдлагуудад удаа дараа үүрэг даалгавар өгсөөр байхад бусдад давуу байдал бий болгож байгаа асуудлыг шалгуулах”-аар Авлигатай тэмцэх газарт холбогдох мэдээллийг ирүүлсэн байна.

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нь Төрийн албаны зөвлөлөөс өгсөн удаа дараагийн шаардлагыг биелүүлэхгүй тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалтгүйгээр, мөн хуульд заасан шаардлага хангаагүй иргэн Э-г 2021 онд томилсон байна.

Хууль бус дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар удаа дараа хандсан байхад аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нь Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э-г үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө “эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлж, албан тушаалын гурван сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр” олгох шийдвэр гаргасан нь бусдад давуу байдал бий болгож улмаар Авлигын эсрэг хуулийг зөрчсөн болох нь шалгалтаар тогтоогдов.

Шалгалтын явцад Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нь өөрийн өмнө гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, Э-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Орон нутаг ялангуяа аймаг, сумдад төрийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод явуулах, иргэнийг хуульд заасан болзол журмын дагуу нийтийн албанд орох адил тэгш боломжоор хангахгүй байх зөрчлүүд гарсаар байна.

Цаашид нийтийн албанд томилогдож байгаа этгээдийг Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлага шалгуурыг хангасан иргэнийг томилох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах, холбогдох хариуцлагыг тооцож байх талаар орон нутгийн удирдлагуудад зөвлөмж, чиглэлийг хүргүүлэн ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 1 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 3 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 5 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 5 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22