ЭМЯ: Сармагчны цэцэг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсхүл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг

О.Шүрэнцэцэг
2022/05/21

Сармагчингийн цэцэг өвчин нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг сармагчингийн вирусээр үүсгэгддэг, цагаанцэцэг өвчинтэй төстэй боловч хүндрэл багатай өвчин. 1980 онд дэлхийд дахинд цагаанцэцэг өвчнийг устгах үед ч сармагчингийн цэцэг өвчин нь Баруун Африкийн орнуудад бүртгэгдэж байсан халуун орны ширэнгэн ойд тархсан зоонозын өвчин.

Уг өвчин нь ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг, нас баралтын хувь 3-6 байна. Сармагчингийн цэцэг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсхүл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг.

Сармагчингийн цэцэг өвчин нь нутагшмал тархалттай орноос гадна Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, АНУ, Канад, Испани, Португал, Швед, Итали зэрэг эндемик бус 11 оронд бүртгэгдээд байгаа нь анхаарал татаж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) судлаачидтай хамтран нөхцөл байдлыг үнэлж, тандалт судалгааг өргөжүүлэх, улс орнуудад заавар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна.

Одоогоор уг өвчний лабораториор батлагдсан 80 орчим тохиолдол байгаа ба 50 гаруй тохиолдлыг судалж байна. Тандалт судалгаа өргөжихийн хэрээр илүү олон тохиолдол бүртгэгдэх төлөвтэй байна.

ДЭМБ өвчлөл гарсан улс орнууд болон бусад улстай хамтран ажиллаж, өртөж болзошгүй хүмүүсийг олж, илрүүлэх, тандалт хийх, хариу арга хэмжээ авах талаар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна. 

Өвчилсөн хүмүүсийг гутаан доромжлохыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд эдгээр хүмүүс тусламж хүсэхээс татгалзаж, халдварыг нуун дарагдуулах нь дэгдэлтийг зогсооход саад учруулж болзошгүй юм гэж ДЭМБ-аас мэдээлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 29 минутын өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 4 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 4 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22