Төрөөс олгож байгаа зээлийн шалгаруулалтыг ил тод явуулна

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас ажлын байрыг шинээр бий болгох, хадгалах, хамгаалах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр аж ахуй эрхлэх үйл ажиллагааны төсөлд зориулж иргэдэд барьцаагүй, хүүгүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй, 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай олгодог.

Энэхүү зээлийг ил тод олгох зорилгоор Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын санаачилгаар “Амжилтын гүүр” нэвтрүүлэг бэлтгэн хүргэхээр шийдвэрлэжээ. Ингэхдээ зээл хүссэн иргэд шүүгчдийн өмнө, олон нийтийн хяналтан дор төслөө танилцуулах бөгөөд хамгийн өндөр оноо авсан иргэд зээлийн дэмжлэг хамрагдах юм.

Анх удаагаа хийж байгаа учраас эхний ээлжинд аймгийн төвийн сум болох Хэрлэн сумыг сонгож авчээ.


Энэ удаагийн төсөлд Хэрлэн сумын 8 багаас 57 иргэний материал ирсэн байна. Үүнээс 13 төсөл шалгарч тус бүр 10 сая нийтдээ 130,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авна.

Тиймээс төсөл бичсэн иргэдтэй өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав уулзалт хийж ерөнхий зарчмаа танилцууллаа.

Зээлийн сонгон шалгаруулалт 5 дугаар сарын 25-ны өдөр болох бөгөөд цуврал нэвтрүүлэг болж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдэд хүрнэ.

Гэхдээ нэг удаа нэвтрүүлэг хийгээд зогсохгүй цаашид авсан дэмжлэгээ хэр үр дүнтэй зарцуулж байна талаар улирал бүр явцын нэвтрүүлэг хийж иргэдэд хүргэнэ.

Төрөөс олгодог зээлүүд нь иргэд, татвар төлөгчдийн мөнгө байдаг. Тэгэхээр энэ мөнгийг ямар журмаар яаж зарцуулж, ямар үр дүн гарч байгааг иргэн бүр харах, мэдэх эрхтэй. Тус нэвтрүүлгээр дамжуулан энэхүү эрхийг иргэдэд нээж өгөхөөс гадна тухайн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчилж, үйлчилгээг нь улам өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж аймгийн удирдлагуудын зүгээс үзэж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 15 минутын өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 4 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 4 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22