Дэлхийн зах зээлд газрын тосны нийлүүлэлт хязгаарлагдмал байдалтай байна

О.Шүрэнцэцэг
2022/05/24

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр “Брент” төрлийн газрын тосны үнэ 105.7-115.7 ам.доллар/баррель, “WTI” төрлийн газрын тосны үнэ 105.13-115.56 ам.доллар/баррелийн хооронд хэлбэлзсэн байна.

“Брент” төрлийн газрын тосны үнэ 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 110.8 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 109.7 ам.доллар/баррель болж хаагдсан нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 3.0 хувиар, “WTI” төрлийн газрын тос 3.9 хувиар тус тус буусан үзүүлэлттэй байна.

Даваа гарагт газрын тосны үнэ бага зэрэг өссөн бөгөөд энэ нь АНУ-ын шатахууны эрэлт хэрэгцээ нэмэгдсэн, дэлхийн зах зээл дээрх газрын тосны нийлүүлэлтийн хязгаарлагдмал байдалтай холбоотой юм.

АНУ-д 5 дугаар сарын сүүл үеээс 9 дүгээр сар хүртэлх хугацаанд аялалын улирал буюу автотээврийн хамгийн их хөдөлгөөнтэй үе тохиодог бөгөөд тус улсад өндөр үнэтэй шатахууныг үл харгалзан автотээврийн хөдөлгөөнд оролцогчдын тоо их байгааг TomTom болон Google-ийн тээврийн хөдөлгөөний тоон судалгаа харуулж байгааг шинжээчид дурдав.

CITIC Construction Investment Futures компанийн үзэж байгаагаар газрын тос өсөхөд хялбар, унахад хэцүү хэв маягтай хэвээр байна. Мөн шатахуун хэрэглээний оргил үе ирж, автомашин болон нисэхийн салбарын хэрэглээ сар бүр нэмэгдэж байгаа нь үнэ өсөхөд түлхэц болно гэв.

Ам.долларын ханш өнгөрсөн оны 6 дугаар сараас хойш өссөөр байгаа бөгөөд ам.долларын зургаан гол валюттай харьцах индекс оны эхэн үетэй харьцуулахад 8 орчим хувиар өссөн байна. Ам.долларын ханш чангарч байгаа нь олон улсын зах зээл дээрх газрын тосны үнийг өсгөж байна гэж АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлаг (EIA) мэдээллэв. Дэлхийн газрын тосны жишиг үнэ болох “Брент” төрлийн газрын тосны үнэ 2022 онд огцом өссөн нь геополитикийн зөрчилдөөнтэй холбоотой гэж тус агентлаг мэдэгдэв. 2021 оны 6 дугаар сарын 1-нээс хойш “Брент” тосны үнэ ам.доллараар 59%, еврогоор 86% өссөн байна.

АНУ-ын Байдены засаг захиргаа Венесуэлд тавьсан газрын тосны хоригийг зөөлрүүлэхээр төлөвлөж байгаа нь тус улсыг Европ руу илүү их газрын тос экспортлох боломжийг олгох юм. Тус арга хэмжээнд Венесуэльд үйл ажиллагаа явуулж буй Европын компаниудад илүү их газрын тос Европ руу гаргах, АНУ-ын газрын тосны Chevron компанид Венесуэлд үйл ажиллагаагаа сэргээх боломж олгох зэрэг багтаж байна. Венесуэлийн хоригийг зөөлрүүлбэл дэлхийн газрын тосны нийлүүлэлт нэмэгдэхийн зэрэгцээ Европын орнуудын эрчим хүчийг ОХУ-ын хараат байдлаас салгахад туслах юм.

 (Эх сурвалж: www.bloomberg.com; www.investing.com; www.oil.in-en.com; www.reuters.com; www.oilprice.comwww.eia.gov.mn зэрэг веб сайтын мэдээг үндэслэв.)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
100 мянган төгрөгөөр 3 кг мах ч худалдан авч хүрэхгүй байгаа талаар иргэд ярьж байна 10 цагийн өмнө
МАН бүлэг: Бизнес эрхлэгчдийн дарамтыг бууруулна 10 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Засгийн газар байгуулагдаад 100 гаруй хонож байхад юу ч хийж чадахгүй нь тодорхой боллоо 12 цагийн өмнө
Бусдын тээврийн хэрэгсэлд нуугдан улсын хил нэвтэрсэн хэргийг шүүнэ 15 цагийн өмнө
АТГ: Нэр дэвшигчдийн дөрвөн этгээдэд ашиг сонирхлын зөрчил илэрч, 138 гомдол мэдээллийг шалгаж байна 15 цагийн өмнө
УИХ дахь АН, МАН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдана 18 цагийн өмнө
"Элсэлтийн шалгалт"-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлжээ 18 цагийн өмнө
ОБЕГ: Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 2500 га талбай өртөж шатсан 18 цагийн өмнө
Танилц: Нийслэлийн дараах 93 цэцэрлэг ЗУН ажиллана Өчигдөр
​СХД-ийн 22-ын товчооны орчимд мотоциклийн осол гарч, жолооч амиа алджээ 2026/06/06
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал 2026/06/06
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо 2026/06/06
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 2026/06/06
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 2026/06/05
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 2026/06/05
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 2026/06/05
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 2026/06/05
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 2026/06/05
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 2026/06/05
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 2026/06/05