НМХГ: Эмээлтийн гулууз маханд нянгийн тоо 7.6 сая, шулсан маханд нянгийн тоо 10 сая байсан

О.Шүрэнцэцэг
2022/05/26

Мах боловсруулах үйлдвэрийн орчин мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй, махыг хүлээн авахдаа үзлэг хийж бүртгэл хөтөлдөггүй, цехийн цэвэрлэгээ, ариутгал хийсэн бүртгэл хөтлөлт байхгүй, агуулахын хэмийн бүртгэл хөтлөлтгүй, ариутгал халдваргүйтгэлийн гэрээ байгуулаагүй, мэргэжлийн боловсон хүчний нөөцгүй, гарал үүсэл тодорхойгүй хугацаа дууссан цагаан өнгийн бодисыг технологийн зааваргүй хэрэглэж байсан.

ХКҮ ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт СХД-ын МХХ-ээс шалгалт хийхэд Мах импекс ХК-д бэлтгэсэн хонь, ямааны махыг гэрээгээр авч өөрийн үйлдвэрт дулааны аргаар боловсруулалт хийсэн нийт 175 тн мах агуулахад хадгалж байна.

Тус компани нь бүтээгдэхүүнийхээ хайрцаг болон хаяг шошгыг БНХАУ-д захиалгаар хийлгэж үйлдвэрлэлдээ хэрэглэдэг. Махны цаасан хайрцаг дээр тус компанийн таних тэмдэг, логог тавиулсан бөгөөд мах боловсруулах үйлдвэр нь Эм Ди Си Пи ХХК-тай гэрээ байгуулж хамтарч ажилладаггүй, Эм Ди Си Пи ХХК-тай холбоотой гомдлоо Цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргасан байна.

Тухайн мах боловсруулах үйлдвэрт илэрч буй зөрчил нь хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар хор хохирол учруулж болзошгүй тул Нийслэлийн прокурорын газарт 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус компанийн “Үйл ажиллагаа түр зогсоох тухай” саналыг хүргүүлжээ.

Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Үйл ажиллагаа түр зогсоох тухай” 05 дугаартай прокурорын тогтоолыг үндэслэн мах сэврээх, шулах, чанах, ангилан савлах цехд 2 ширхэг төмөр лац, 12 ширхэг цаасан лац тавьж, лац ломбо тавьсан тухай 0002944 дугаартай тэмдэглэл үйлдэж, мал төхөөрөх, мах боловсруулах, ангилан савлах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бүхэлд нь түр зогсоосон.

НМХГ-ын Сонгинохайрхан дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс гаргасан 2018 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн ”Үйл ажиллагааны тухай” 02-02-145/277 тоот дүгнэлтийг цуцалж ажилласан.
Нунтаг цагаан бодисонд хийгдсэн шинжилгээний дүнг үндэслэвэл

Мах боловсруулах үйлдвэрт байсан бор цаасан ууттай цагаан нунтаг дээж авч Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид цардуул, нитрит /NaNo2/, натрийн хлор, усанд үл уусах бодис, чийг, глутамат натри, кальци магнийн карбонат, формальдегид, устөрөгчийн хэт исэл, хар тугалга, кадьми, E451(i) /Триполифосфорын хүчлийн давс/ зэргийг хими хор судлалын лабораторид шинжлүүлэхэд ХАБҮЛЛ-ийн 2022 оны 22-2657 дугаартай сорилтын дүнгээр цардуулын агууламж 92.45%, кальци магнийн карбонат 20.48%, чийглэг 11.73%, глутамат натри, нитрит, формальдегид илэрсэн тухай сорилтын дүгнэлт гарсан байна.

Шинжилгээний дүнгээс үзэхэд уг цагаан бодис нь цардуулын өндөр агууламжтай, нэмэлт бүхий нийлмэл хольц байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 14 минутын өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 4 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 4 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22