ЖДҮ эрхлэгчдийн бизнесийн дижитал шилжилтийг дэмжихэд хамтран ажиллана

О.Шүрэнцэцэг
2022/05/26

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг төлөөлж, Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Европын сэргээн босголт хөгжлийн банкыг төлөөлж, Бодлого, түншлэлийн асуудал хариуцсан Дэд Ерөнхийлөгч Марк Боуман нар гарын үсэг зурсан юм.

Санамж бичиг байгуулагдсанаар талууд Монгол Улсыг дижитал эдийн засагт шилжүүлэх, улс орны цахим өрсөлдөх чадварыг сайжруулах үйл ажиллаганд хамтран ажиллах юм. Мөн дижитал эдийн засгийг бий болгоход тулгарч буй бэрхшээл, боломжуудыг тодорхойлох, дижитал дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэчлэх, түүнд шаардлагатай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг судалж, хэрэгжүүлэх техникийн хамтын ажиллагааг хамтарч судлах, хувийн бизнес, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн дижитал шилжилтийг дэмжих, хувийн хэвшлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх дижитал шилжилтийг хурдасгахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд тус, тус хамтран ажиллах юм.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь 2021 оны 11 дүгээр сард эдийн засгийн цахим шилжилтийг дэмжих анхны бодлогоо тодорхойлсон бөгөөд хөрөнгө оруулалт, бодлогын оролцоо, зөвлөх үйлчилгээ зэрэг нь цахим шилжилтийг хурдасгах чухал             арга замууд гэж үзсэн аж.  Уг бодлогын дагуу тус байгууллага нь  (i) дижитал шилжилтийн үндэс суурийг бий болгох; (ii) хувийн хэвшлийн  аж ахуйн нэгжүүд болон нийтийн үйлчилгээний компаниудын дунд дасан зохицох үйл ажиллагааг дэмжих; (iii) инновац болон зах зээлд шинээр нэвтэрч буй хүмүүсийг дэмжих гэсэн гурван чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 14 минутын өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 4 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 4 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22