БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Шавар гэрүүдийг "Өнгө зүсгүй байна" гээд буулгах эрх хэнд ч байхгүй

Л.Бямбажав
2022/06/08

Богдхан уулын Баруун ширээт, Зүүн ширээт рүү гарах замд Дугуй цагаан орчимд байрласан шавар гэрүүд олон жилийн нар салхинд гандаж гундаж, өнгө үзэмжгүй болсон гэх шалтгаанаар нийслэлийн Засаг даргын захирамжаар албадан буулгасан. Ингэхдээ тус газарт үйл ажиллагаа явуулж байсан Богдхан амралтын баазад урьдчилан  мэдэгдэлгүйгээр албадан буулгасан асуудлаар шүүхэд хандаад байгаа билээ. Монгол Улсын Үндсэн хуульд "Бусдын өмчийг хамгаална" гэж заасан атал төрийн байгууллага нь ийн хандсанд шүүмжлэлтэй хандаж буй. 

Тиймээс уг асуудлын хүрээнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа. 

Тэрбээр "Газрын эрхийг цуцалсан гэж ойлгоогүй. Тухайн шавар гэрүүдийг нураасан гэж ойлгосон.  Анх 2016 оны зургадугаар сард таван жилийн хугацаатай тухайн газар олгогдсон. 2021 оны зургадугаар сард газрын эрх нь дууссан. Гэтэл 2019 оны долдугаар сарын 10-ны өдөр газрын эрхийг цуцалсан байдаг. Үүний дараа шүүхийн процесс өрнөж 2021 оны нэг сард шүүхээс газар цуцалсан тушаалыг хэрэгсэхгүй болгоод  газрын эрхийг сэргээсэн.

Ер нь бол хоёр асуудал байгаа. Нэг нь газрын асуудал. Нөгөө нь газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгө бүртгэлжсэн үү гэдэг асуудал. Тухайн хүний хувийн өмчийн асуудал яригдаад байна. Ер нь бол Богдхан ууланд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ийг тоолоод үзэхээр гарын таван хуруунд багтахаар байгаа, бусад нь бүгд хаус. Нүхт, Хүүш, Арцатын амууд хаус болоод барилгажсан.  Зайсанд байгаа аялал жуулчлалын гэдэг зориулалттай газар дээр шавар гэр нь өнгө үзэмж муутай байсан нь үнэн. Тухайн компанийн менежментийн асуудал. Энэ нь тухайн гэрийг нураах үндэслэл биш.

 Бид жишээ нь НЗДТГ-т хандан дунд голын дагуу усны хамгаалалтын бүс дээр усан парк барина гээд парк барьчихлаа. Үүнийг зогсоогооч гэсэн бичиг өгсөн. Өнөөдрийг хүртэл хариу алга. Хоёр давхарт байхад нь хандсан өнөөдөр барилга зургаан давхартаа хүрчихсэн байна.  

Энэ асуудлыг сууриар нь өөрчлөх хэрэгтэй. БОАЖЯ-нд газрын эрх хүсэхдээ аялал жуулчлалын түр отоглох газар гэж хүсдэг. Бид эрх олгодог.  Гэтэл тэр эрхээ нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт очоод  зургаа өөрчлөөд 16, 19  давхар байшин болгоод хувиргадаг. Эргээд бид шаардлага тавиад очихоор танай нийслэл баталж өгсөн шүү дээ.  Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний баталсан “А даалгавар” бүх бичиг бидэнд байна гэдэг.

Нураах эрх шүүхийн шийдвэр дээр л бий болох ёстой. Шүүхийн шийдвэр гараад, шийдвэр гүйцэтгэлийн ажилтан ирээд хаалга үүдийг нь лацдаад явуул явна. Тэрнээс биш аль нэг ААН-ийн газар, хөрөнгөнд шүүхийн шийдвэргүй халдах ямар ч боломжгүй. Өнөөдөр хууль ийм л байгаа" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 17 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 19 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 19 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 23 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 23 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 23 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20