Дорнод аймагт байрлах Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч 21 настай Х нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Таалийгаач анх 2021 оны 10 сард цэрэгт татагдсан байна. Байлдагч хүүгийн ар гэр бидэнтэй холбогдож мэдээлэл өгсөн бөгөөд хамгийн сүүлд уржигдар буюу 4-ний өдөр утсаар холбоо барисан гэсэн юм. Харин талийгаач хүү өчигдөр буюу 5-ны өдөр амиа алджээ.
Өчигдөр байлдагчийн ар гэр лүү цэргийн ангиас холбогдон усанд живж амиа алдсан гэх мэдээллийг өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна