Жин хасах
Эпикатехин, кверцетин, ресвератрол зэрэг антиоксидант төрлийн элементүүд нь бэлхүүсний өөхлөлтийг бууруулж тойргийн хэмжээг багасгахад тусалдаг байна. Өдөрт нэг эсвэл хоёр хундага цагаан дарс ууснаар жингээ барих, хасахад тань тусална.
Өвчлөлөөс сэргийлэх урьдчилан хамгаалах
Цагаан дарс нь санах ойн үйл ажиллагааг сайжруулж, 5 сая гаруй хүнийг хамарч буй Альцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Түүнчлэн нарын гэдэсний хорт хавдар болон хөхний хорт хавдрын эсийг дарангуйлдаг байна.

Зүрхийг хамгаална
Усан үзмийн хальсанд агуулагдах шим тэжээл нь зүрхний үйл ажиллагааг дэмжиж өдөрт 1 хундага дарс уух нь зүрхний өвчин тусах эрсдэлийг 25 хувиар бууруулдаг.
Уушгийг эрүүл байлгана
Буффалогийн их сургуулийн судалгаагаар цагаан дарс нь уушгины эдийг эрүүл, сайн ажиллуулахад шаардлагатай шим тэжээлийг агуулдаг. Дарсанд агуулагдах антиоксидант нь амьсгалын замын өвчлөл тусхаас сэргийлдэг байна.
Шартах мэдрэмж багасна
Архи, Виски зэрэгт агуулагддаг мителийн спирт нь шартах мэдрэмжийг төрүүлж элгийг гэмтээдэг байна. Цагаан дарсыг усан үзмийг исгэн хийж мителийн спирт агуулаагүй байдаг учир шартах мэдрэмж төрүүлдэг байна. Мэдээж хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна