Зарим нутгаар аадар бороо орно

Б.Хонгорзул
1 цагийн өмнө

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун болон говийн аймгуудын зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер, ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

2026 оны 07-р сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +16…+21 градус, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +26...+31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32...+37 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна. 

 УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойшдоо дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +26...+28 градус дулаан байна. 

 БАГАНУУР ОРЧМООР:   Үүлшинэ. Оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.Өдөртөө +27...+29 градус дулаан байна. 

  ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.Өдөртөө +26...+28 градус дулаан байна. 

05 цагт Улаанбаатар: +14 градус дулаан, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 21 минутын өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 1 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 18 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна 18 цагийн өмнө
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно 20 цагийн өмнө
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй 20 цагийн өмнө
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна Өчигдөр
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно Өчигдөр
Шөнийн автобус үйлчилж байна Өчигдөр
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна Өчигдөр
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 2026/07/16
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 2026/07/15
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 2026/07/15