Сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхий дахинаа эрүүл мэндийн салбарынхны дунд ачаалал ихтэй хүндхэн үе тохиосон. Цар тахал гарч ирснээс хойш нөхцөл байдал улам хүндэрч эмч сувилагч гээд эрүүл мэндийн салбарын ажилчид маань цаг завгүй, нойр хоолгүй, хамгийн эрсдэлтэй нөхцөл байдалд ажилсныг бид бүгд хэлүүлэлтгүй мэднэ. Иймд “БОСА ХОЛДИНГ” ХХК-ийн гишүүн компани болох “БОСА ГЛОБАЛ БРЭНДС” ХХК энэ цаг үеийн баатар болсон эмч сувилагч нартаа талархал илэрхийлэн, нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулж байгаа “Бяцхан хөл тухтай байг” аяны үйл ажиллагаагаа эрүүл мэндийн салбар болон эмч ажилчдын бяцхан үрсэд чиглүүллээ.

Аяны хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч ажилчидтай уулзаж, өнөөгийн нийгэмд тулгардаг эрүүл мэндийн хүндхэн асуудлыг хэлэлцэж агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчлөлөөр өвчилсөн хүүхдүүдэд эдгэрэх нь тус дэм болох үүднээс хамгийн их хэрэгцээтэй байдаг ч хангалттай хэмжээнд байдаггүй эмчилгээний төхөөрөмжүүдийн нэг болох амьсгалын аппаратыг бэлэглэлээ. Ингэснээр мянга мянган хүнийг эрүүл мэндэд нь тус дэм болно гэж аяныг зохион байгуулагчдын зүгээс итгэж байна.
Агаарын бохирдол бол хүн амын эрүүл мэндэд ихээхэн сөргөөр нөлөөлж өвчлөл үүсгэдэг зүйлсийн нэг бөгөөд өнгөрсөн 10 жилд агаарын бохирдлын нөлөөнд хүүхдүүд хамгийн ихээр өртөж байгааг тогтоосон байна. Хүн амын дунд эрчимтэй агаарын бохирдлоос үүссэн өвчлөл нэмэгдэж байгаа нь аж ахуй нэгж, хувь хүн бүрийн санаа зовох зүйлсийн нэг болсон. Үүнийг анзаарсан Чех улсаас гаралтай Европын алдарт Bata гутлын брэндийн хамт олон хүндэт хэрэглэгчдийн худалдан авалт тутмын нэг хувийг сайн үйлсийн ээлжит аяндаа зориулж, амжилттай хэрэгжүүллээ. Эмч сувилагч нарын бяцхан үрсийн хөлийг тухтай байлгахаар гутал бэлэглэлээ. Бяцхан хөл тухтай байг.



Салбар 1: Улсын их дэлгүүр 2-р давхарт
Салбар 2: Улаанбаатар их дэлгүүр 5-р давхарт
Вэйб сайт: hhtp://bata.bgb.mn/
Facebook: Bata Mongolia (MN)
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна