Сүзүки жимни автомашины худалдан авагч бүрт тохиролтой “Эргүүлээд хож” урамшуулалт худалдаа зохион байгуулж байна


Бридж корпорацийн зүгээс 5 дугаар сард Сүзүки Жимни автомашины худалдан авалт хийсэн эхний 15 худалдан авагчид “ЭРГҮҮЛЭЭД ХОЖ” урамшуулалт худалдааг зарлаж байна.

Сүүлийн жилүүдэд тээвэр ложистикийн зардлын өсөлт, ам.доллартай харьцах төгрөгийн ханшны тасралтгүй уналт зэргээс шууд хамаарч бидний өдөр тутмын өргөн хэрэглээний барааны үнэ хэд дахин өссөн билээ. Харин Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханшны уналт харьцангуй тогтворжиж, төгрөгийн ханш бага ч гэсэн чангарч буй өнөө үед бид төгрөгийн ханшны өөрчлөлтөөс гарсан багахан хэмжээний орлогыг тэр чигээр нь Жимни автомашины худалдан авагчдаа эргүүлэн  олгохоор шийдвэрлэсэн юм.

Уг урамшуулалт худалдаанд хамрагдсан худалдан авагчид маань 5 хүртэл сая төргөгийн эзэн болох боломжтой бөгөөд энэхүү эргүүлээд хожсон үнийн дүнгээ автомашины төлбөрөөс хасуулж тооцож болно, эсвэл үнийн дүндээ өөрт хэрэгцээт нэмэлт тоноглол авах боломжтой.

Япон улсын зуун жилийн түүхт Сүзүки мотор корпорацын үйлдвэрлэдэг Сүзүки Жимни автомашин нь 1970 онд анх зохион бүтээгдсэн. Уг автомашин нь бат бөх байдал, хамгийн авсаархан хийц, 4 дугуйн хөтлөгчтэй тул бартаат замыг туулах онцгой чадвартай, ашиглалтын зардал багатай, зэрэг онцлог чанаруудаараа дэлхийн зах зээл дээрх бусад машинуудаас ялгардаг цорын ганц автомашин юм.


Жимни нь Өмнөд Америкийн ноён оргил Чили Улсын “Охос дель Саладо” уулын 6688м-ийн өндөрт гарснаар дэлхийн дээд амжилтыг тогтоож, Гиннесийн номд бүртгэгдсэн машин юм. 2018 онд шинэчлэгдсэн Сүзүки жимнигийн шинэ загвар нь дэлхийн дахинд маш их хэмжээний эрэлтийг үүсгэн, олон улсын зах зээлд борлуулалтаар тэргүүлэгч автомашинуудын нэг болсон хэвээр байгаа билээ.

“Сүзүки Жимни”-ийн шинэ загварын онцлог нь дэлхийд даяаршиж байгаа хэрэггүй зүйлд зардал гаргахгүй стресс багатай “минимал” буюу ухаалаг амьдралын хэв маягт яв цав нийцсэн “Хот хөдөөгийн хосолмол хэрэглээг бүрэн хангах” автомашин юм.

Жимнигийн энэ шинэ загвар нь бартаат замыг туулах гол үзүүлэлтүүдийг өмнөх загвараасаа сайжруулснаар Хөдөөд давахгүй даваа, явахгүй зам гэж байхгүй, Хотод багтахгүй зогсоол, эргэхгүй зай гэж байхгүй, Хамгийн хэмнэлттэй автомашин болжээ. Эдгээр давуу талуудаараа Сүзүки Жимни нь Монгол айл өрх бүрийн унаа болж сонгогдсоор байна.

Та бүхний Алтаншар зам өлзийтэй байх болтугай!

 

 

 

 

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
3
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Налайх дүүргийн замыг түр хаана 7 минутын өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 24 минутын өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 29 минутын өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25