БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛ: Боловсролын зээлийн сангийн дарга Д.Гарди өөрийн 32 мянган ам.долларын зээлээ тэглүүлжээ

Өнөрцэцэг
2023/05/17

Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн 90 хувь нь өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойрхон хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүд. Өнөөдрийг хүртэл 99 хувийн эргэн төлөлтгүй явж ирсэн Боловсролын зээлийн сангийн дарга удирдлагууд өөрсдөө сангаасаа зээл авч, авсан зээлээ тэглүүлжээ.  

Боловсролын зээлийн сангийн дарга Д.Гарди. ОХУ-ын ГХЯ-Дипломат Академид Олон улсын харилцааны чиглэлээр 2014-2016 онуудад суралцахдаа 32 мянган ам.доллар буюу 110 сая төгрөгийн зээл авчээ. Уг зээлээ Боловсрол Шинжлэх ухааны сайд асан Л.Цэдэвсүрэнгийн үед буюу 2020 оны 12 дугаар сард тэглүүлсэн байна.

Мөн тус сангийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.Батнэмэх нь Английн Cecos Лондон коллежид бизнесийн удирдлагын чиглэлээр 2009-2011 онуудад суралцсан. Ингэхдээ 32 мянган ам.доллар буюу 110 сая төгрөгийн зээл авч, 2022 оны 3 дугаар сард буюу Л.Энх-Амгалан сайдын үед зээлээ тэглүүлжээ. Мэдээлэлд ойр боломжоо ашиглан өөрсдөд болон хамаарал бүхий этгээдүүдэд зээл олгосон 200 гаруй тохиолдол байгаа бөгөөд энэ нь нийт зээлийн 10 хувьтай тэнцэж байгаа юм.

БЗС-ийн ажлын албаны дарга Д.Гарди

ОХУ-ын ГХЯ-Дипломат Академид Олон улсын харилцааны чиглэлээр

2014-2016

32000 $  

БЗС-ийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.Батнэмэх

Английн Cecos Лондон коллежид бизнесийн удирдлагын чиглэлээр

2009-2011

32000 $ 

 

 

 

 

 


5
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 21 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 2026/06/25
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/25
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24