Б.Саранчимэг: Дундговь аймгийн Цагаан суваргыг улсын тусгай хамгаалалтад яаралтай авах шаардлагатай


УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг  Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Дундговь аймгийн Цагаансуваргыг яаралтай тусгай хамгаалалтад авах шаардлагатай байгаа талаар хөндлөө.


 Тэрбээр, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж байна аа. Төлөвлөгөөний төслөөс тодруулах зүйлүүд байна. Төлөвлөгөөний төслийн 4.1.1.4.-д “Дундговь аймгийн Цагаансуваргад  Палеонтологийн нөөцөд тулгуурлан “Аялал-Судалгаа-Амралт”-ын цогцолбор байгуулах” арга хэмжээ орж ирсэн байна. Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт  байдаг  нэн өвөрмөц, үзэсгэлэнтэй байгаль бол Цагаан суварга. Сүүлийн жилүүдэд Цагаан суваргад ирэх гадаад, дотоодын жуулчид ихээр нэмэгдэж байгаа. Жилд дунджаар 50 мянга гаруй жуулчин ирдэг гэсэн тооцоо байна. Хэдийгээр аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай ч нөгөө талаар хог хаягдал, хөрсний бохирдол ихээр үүсгэж байна. Дундговь аймгийн ИТХ-ын 2019 онд Цагаан суваргыг байгалийн өвөрмөц тогтоцыг хадгалсан байдлаар нь өвлөн үлдээх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авах тухай саналаа БОАЖЯ-нд хүргүүлсэн. Засгийн газраас ч Цагаан суваргыг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсөн байгаа. 

Иймээс эхний ээлжинд яаралтай тусгай хамгаалалтанд авах шаардлагатай байна. Ингэснээр хуулиар хамгаалалтад орж, тодорхой хязгаарлалтууд гарах учраас байгалийн өвөрмөц тогтоцоо хамгаалах боломжтой болно гэдгийг хэллээ. Мөн Төлөвлөгөөний төслийн Ногоон хөгжил гэсэн 8 дахь тэргүүлэх чиглэлийн 8.1.1.1., 8.1.1.2 –ыг уялдуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа дурьдаад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилготой байгаа. Тиймээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхдээ цөлжилтийг сааруулах, элсний нүүлтээс хамгаалах хамгаалалтын зурвас газрыг тэргүүн ээлжинд хамруулах шаардлагатай байгааг  онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 21 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 23 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 2026/06/25
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/25
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24