АУДИТЫН ДҮГНЭЛТЭЭС: Голч дүн хүрээгүй, бичиг баримт дутуу хүмүүст болон ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр зээл олгож байжээ

Өнөрцэцэг
2023/05/21

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтээр хэд хэдэн зөрчил илэрчээ. Тухайлбал сонгон шалгаруулалтгүйгээр зээл олгосон, ТОП-100д багтаагүй сургуульд суралцагчдад, тэргүүлэх мэргэжлээр сураагүй хүмүүст, баримт бичиг дутуу голч дүн хүрээгүй суралцагчдад зээл олгосон байна. Мөн зээл тэтгэлэг давхардуулсан, хэлний бэлтгэлд олгосон, сургалтын төлбөрөөс гадна илүү зардал олгосон, хувийн дансруу шилжүүлсэн зэрэг зөрчлүүд илэрчээ.  

ЗӨРЧИЛ: Сонгон шалгаруулалтгүйгээр зээл олгосон

Аливаа зээлийг авахад хамгийн нэгдүгээр зүйл нь шалгуур. Шалгуурыг хангаагүй бол зээл олгогдохгүй. Энэ бол ардын амьдрал. Харин албан тушаалтнуудын хүүхдүүд үүнд хамаардаггүй бололтой. 2017-2018 онд гадаад зээлээр бакалаврын хөтөлбөрт 985.4 сая төгрөг, тэргүүлэх чиглэлийн мэргэжилд багтаагүй 14 суралцагчийг 2012-2015 онд суралцуулж 1 тэрбум 162 сая төгрөг, нийт 2 тэрбум төгрөгийг олгожээ.

 

Боловсролын зээлийн сангийн хуудсанд гадаад улсад суралцахаар зээл тэтгэлэг хүсэгчдэд тавих шалгуурт, “Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон эрэмбээр тухайн жилийн эхний 100-д багтсан их, дээд сургуулийн үндсэн хөтөлбөрт суралцах урилгаа авсан,  IELTS-ийн 6, IBT TOEFL-ийн 90 оноо эсхүл бусад гадаад хэлний эдгээртэй дүйцэхүйц олон улсын шалгалтын онооны шаардлага хангасан байх.” гэжээ.  



16
angry
0
care
2
haha
0
liked
1
love
13
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 19 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 22 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 22 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 23 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 23 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 23 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 23 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 2026/06/25
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/25
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24