АУДИТЫН ДҮГНЭЛТЭЭС: Тэргүүлэх мэргэжилд хамаарахгүй, ач холбогдолгүй мэргэжлээр суралцагчдад зээл олгож байжээ

Өнөрцэцэг
2023/05/21

БЗС-д хийсэн аудитын дүгнэлтийг бид цувралаар хүргэж байгаа билээ. 

Засгийн газраас баталсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлд багтаагүй, тэргүүлэх мэргэжилд хамаарахгүй мэргэжлээр 2012-2015 онд 14 суралцагч 1.1 тэрбум, 2017-2018 онд сонгон шалгаруулалтгүй 11 суралцагчид 985 сая буюу нийт 2.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Мөн дээрх ангилалд багтах бакалаврын хөтөлбөрийн 25 суралцагчдад 799,333,52 ам.долларын зээл олгосон байна.

Тэргүүлэх бус мэргэжлээр суралцсан суралцагчид төгсөөд бүртгэл хийлгээгүй зөрчил мөн илэрчээ. Энэ нь сургуулиа төгсөөгүй байх магадлал өндөр болохыг харуулж байна. Тухайлбал, тус сангаас зээл авч суралцсан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гэхэд тус сургуулиа хэдэн онд төгссөн эсэх нь тодорхойгүй байгааг зарим хэвлэлүүд сурвалжилсан байдаг.

Нэмж мэдээлэхэд, Аудитын шалгалтаар бакалавр, магистр, докторын 177 суралцагчийн материалыг түүвэрчилсэн байдлаар шалгахад л 2.5 тэрбум төгрөгийн зөрчил гарсан байна. Энэ нь зээл бүрийн ард ямар хэмжээний зөрчил байгааг харуулж байна.  

Угтаа улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан болон тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр анх удаа бакалавр, магистр, докторын шатлалд суралцаж байгаа суралцагчид шинээр зээлийн хүсэлт гаргах боломжтой.    


11
angry
0
care
0
haha
0
liked
1
love
4
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 19 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 22 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 22 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 22 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 23 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 23 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 23 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 23 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/25
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24