“Хүсээгүй азын дугаар ба хоггүй хот" Монголын нэг өдөр цуврал бичвэр-1

Б.Энхтулга
2023/06/05

Монголчууд нэг ч өдрийг ямар нэгэн хов, жив элдэв янзын сенсацгүй өнгөрөөж чаддаггүй улс. Энэ сэтгэцтэй ямар ч холбоогүй эрт дээр үеэс л егөөдөж ярьдаг хүмүүс байсан гэдэг. Энгийн зүйлийг ч мааз болгон нийтийг автуулах чадвартай хошин зан нь ихэдсэн хүмүүс. Монголын дуулиант нэгэн бямба гараг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнээр эхэллээ. Төрөл төрөлдөө ёстой л найман настай балчираас 80 настай хөгшчүүд оролцсон хачин сайхан тэмцээн болсон. Гэхдээ юунаас ч дутдаггүй улстөрчид энэ үеэр ч гэсэн нэр хүндээ нимгэлэх ажлаа хийж л явав. Азын дугаар зүүсэн Нийслэлийн “ХУРГАН” орлогчдоос энэ өдрийн сенсаци эхэллээ. Тоо орсон юу ч байсан бэлгэдлээ бодоод байдаг сэтгэхүйгээс салаагүй ард түмэндээ бид. Даргынхаа сүүдэр дээр гишгэж ч чаддаггүй залуучууд улс төрд хэн үлддэг вэ гэдгийг энгэр дээрээ зүүсэн азын тоотой үнэмлэх, ичихгүй зургаа даруулаад зогсож байгаа сэтгэхүйгээрээ харуулж байна. Боловсролын зээлийн сан, ЖДҮ юу байдаг юм улс төрд хяналтгүй мөнгө эргэлдсэн хэвээр байх л юм бол ирээдүйд энэ мэт улс төрчид “бактери” шиг үржсээр байх болно. Ямар азаар боловсролын сангийн зээлээс эхлээд мэдээллүүд дэлгэгдэж олон жил үргэлжлэх нэг ч гэсэн хулгай зогссон юм. Ямартай ч тэдгээр гурван залуу тэр оройдоо Д.Сумъяабазар даргадаа тархиндаа хэд тоншуулсан гэдэгт эргэлзэх зүйл алга. Уур бухимдалтай байгаа энэ үед ингэж ард түмнийг доромжилж байдаг бас л том толгой шүү. Хэн юу гэж хэлж байна, юу хийж явж байна гэдгийг сошиалд амьдарч байгаа “Sarcasm” хийгчид болон ард түмэн харж байгаа дарга нар минь нэрээ хичээх яах вэ өлөн зангаа л зас даа.

Хэдий зүдэрч байгаа ч нүүрэндээ инээмсэглэл хадан баярлаж, наадаж чаддаг ард түмэн бол цор ганц Монголчууд. Энэ их стрессийг ингэж л тайлж байгаа гэх тэдний шалтаг аль Коммунизмын үеэс тогтсон соёл болон өнөөдрийг хүртэл энэ нийгэмд ч үйлчилж байгаа. Марафоны тэмцээн болсон ч наана нь тайз засан урлаг, соёлын тоглолт болж байдаг, тойргийнхоо иргэдтэй уулзахдаа ч урлагийн тоглолт шоу цэнгээн. Сэтгэхүйд нь юуг ч зугаацаж тэмдэглэх ёстой гээд кодлоод өгчихсөн. Улс төрчид төрийн мөнгө ууж, идэж байхад Монголчууд гадаа нь өөрсдийнхөө амьдралыг ямар ч хяналтгүйгээр ууж, идэж байна.

Монголын нэг өдрийг олноороо ярих бас нэг сэдэв бямба гарагт төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийсэн “Vandebo” Улаанбаатар хотын засаг дарга хоёрын хооронд өрнөв. Д.Сумъяабазар дарга тоглолтоо хийчхээд эргэн тойрноо цэвэрлэчихгүй дээ гэж гоншигоносон нь “Драма” үздэг нэг хэсгийн зүрхэнд хайрын ус хуруулж тооцоолж байсан дэмжлэгээ ч авав. Гэхдээ тэр нь уярч хайлдаггүй хэсгээс хамаагүй бага байв. Ярьж суухаас илүү бодит зүйл хийх нь одоогийн нийгмийн хандлагыг эргүүлдэг бичигдээгүй хуультай болсон. Бодитоор харах юм бол тоглолт болно гэдгийг Нийслэлийн холбогдох албаны хүмүүс мэдэж байсан л байлгүй. Зөвшөөрлөө тэднээс авдаг юм чинь. Хяналт тавьж үүрэг өгч ажиллах нь тэдний ажил болохоос биш өнгөрсөн хойно нь хүлээж байсан юм шиг зургийг нь дараад дээр, дооргүй сошиалаар уянгалах нь тэдний ажил биш. Бодит бай, хийж харуул, уянгалахаа боль, цаг үеэ мэдэр бөх үздэг хүмүүс чинь ч гэсэн уянгалахаа больсон цаг. Гараад л стресс угтаж байгаа Нийслэлд хэн ч уянгалж чадахаа байсан шүү Засаг даргаа...

Мэдлэг, боловсрол хоёрыг ялгадаггүй Монголчууд мэдээллийн эрин зуунд үнэн, худал олон мэдээлэлд булуулж зарим нь живчихгүйхэн амь тэмцэж байгаа бол зарим нь аль хэдий нь ёроолд нь хоцорчихож. Мэдлэггүй хүн хов, живээр хооллож өлөн тархиа тэжээдэг бол боловсроогүй хүн нийгмийг харанхуйд автуулах “Аура”-гаа өдөр бүрийн үйлдлээрээ цэнэглэдэг. Монголын нэг өдөр сошиалын толинд тусгал болон өрнөдөг болсон энэ үед арай илүү үзэж, уншсан нэг нь бусдыгаа байлдан дагуулдаг бодит нийгмийн аж байдал тэнд ч гэсэн хэвэээр. Гэхдээ сүхийг буруу ирлэвэл өөрийгөө алах гэмтэй байдаг шиг сошиалыг буруу залбал юу руу ч хөтлөх аюултай. Улс төрчид, инфлүүнзер гэж өөрсдийгөө нэрлэгсэд болон бусад сошиалд үйлчилж байгаа бүхий л зүйлийг хогийн сав руу, дотоод хүн рүү гэж ангилахыг иргэн та өөрөө л шийднэ. Аливаа зүйлд бодитой хандаж олон талаас нь тунгааж үзэх нь хамгийн чухал. Хэнээс ч хараат бус Монгол Улсын иргэн та тархиныхаа гэрлийг асааж нийгмийг гэрэлтүүл... 


1
angry
1
care
2
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 1 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 1 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 2 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 2 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 15 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 17 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 18 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 19 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 20 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 20 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 21 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 22 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 22 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана Өчигдөр
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ Өчигдөр
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив Өчигдөр
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа Өчигдөр