Н.Учрал: Старлинк компанийн төлөөлөгчид долдугаар сард Монголд ирнэ

Н.Мижидмаа
2023/06/07

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай цахимаар уулзаж, ногоон технологи, сансар, мэдээллийн технологийн чиглэлээр санал солилцсон. Монгол Улсад Инновацийн долоо хоног өрнөж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан цуглаж шинэ технологи, бүтээгдэхүүн үйлчилгээ, салбарын бодлогын орчин дахь асуудал шийдлээ хэлэлцдэг хамгийн том арга хэмжээ болох ICT Forum, ICT Expo болох гэж байгаа энэ цаг үед маш өндөр ач холбогдолтой уулзалт болсныг ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээллээ. 

       Тэрбээр энэ талаар мэдээлэхдээ " Уулзалтаар цахим технологи амьдралын хэв маягт гүнзгий шингэж, дэлхий нийтээр цахим шилжилт хүчтэй өрнөж буй энэ цаг үед харилцаа холбооны дэд бүтэц хүн бүрт хүртээмжтэй байх чухлыг талууд онцолсон бөгөөд SpaceX-ийн охин компани Старлинк нам орбитоос интернет цацаж, дэлхийн өнцөг булан бүрт интернет хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаагаа танилцуулж, Монголын уудам тал нутагт, хүн амын нягтаршлаас үл хамаарч энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хүртээмжтэй болгоход жинтэй хувь нэмэр оруулахыг дурдсан билээ. Интернет сүлжээг Монгол Улсын өнцөг булан бүрт шилэн кабель, газрын дэд бүтэц татах хөрөнгө оруулалт шаардлагагүйгээр хүргэх нь Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Аж үйлдвэржилтийн сэргэлт, Ногоон сэргэлт, Хөдөөгийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлтэд онц ач холбогдолтой билээ.

Дэлхийн нам орбитод хиймэл дагуулын сүлжээг (Non GEO) өндөр хурдны, тасалдалгүй интернэтийн үйлчилгээ үзүүлэгч дэлхийн хэмжээний компани бөгөөд USA, Canada, United Kingdom, Germany, New Zealand, Australia, France, Austria, Netherlands, Belgium зэрэг дэлхийн томоохон улсуудад үйлчилгээ хүргэж, Азийн зарим улсуудад (Япон 2022 онд, Филлипинд 2023 онд) үйлчилгээгээ нэвтрүүлж, 4000 гаран хиймэл дагуулыг хөөргөн дэлхийн хамарсан хиймэл дагуулын сүлжээг бий болгоод байна.  

Starlink компанийн хувьд Монгол Улсын зах зээлд үйлчилгээгээ нэвтрүүлэх сонирхлоо анх 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр ХХЗХ-д ирүүлсэн. ЦХХХЯ болон ХХЗХ нь энэхүү шинэ технологийг хэрхэн нэвтрүүлэх, ямар нөхцөл шаардлагыг тавих нам орбитын бодлоготой болох чиглэлээр ажиллаж, 2022 оны 04 сарын 11-нд “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл” -ийг баталсан. Уг бодлогын баримтлах чиглэл дээрх газрын станц байгуулах зэрэг нөхцлүүд нь нам орбитын интернет үйлчилгээ үзүүлж байгаа Старлинк зэрэг компанийн хувь бизнес зардал өндөртэй, хэрэглэгчид хохирох уршигтай зэрэг саналуудыг ХХЗХ-нд төдийгүй яаманд илэрхийлж ирсэн билээ. Миний бие 2023 оны 3 сард Барселон хотод зохион байгуулагдсан Mobile World Congress хурлын үеэр Старлинкийн олон улсын үйлчилгээ нэвтрүүлэх захирал Ryan Goodnight төдийгүй OneWeb компанийн Гүйцэтгэх захирал нартай уулзалт хийж, бодлогын орчны асуудал шийдлийг зөвлөлдсөн.

Ийнхүү тус технологийн салбарын тэргүүлэгч компаниудын удаа дараа тавьсан санал, хийсэн уулзалтаар солилцсон санал, түүнчлэн Зөвшөөрлийн тухай хууль шинэчлэн батлагдаж, хуульд заагаагүй нөхцөл, шаардлага нэмж шаардахгүй гэснийг үндэслэн баримтлах чиглэлийг 2023 оны 03 сарын 17-нд хүчингүй болгосон. Баримтлах чиглэлийг хүчингүй болгосонтой холбоотойгоор 2023 оны 4 дүгээр сард  “Starlink” компаниас тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, хүсэлтийн маягтын тухай мэдээллийг харилцан солилцох уулзалтуудыг удаа дараа хийж, “Starlink” компани холбогдох тусгай зөвшөөрлүүдийг авах чиглэлээр ХХЗХ болон яамтай харилцаж байгаа. / Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх (9.11) болон харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх (Интернэтийн үйлчилгээ эрхлэх 2 (9.4)) /. Бид дотоодын зах зээлийн өрсөлдөөнийг хамгаалах эрх зүйн орчиндоо олон улсын хөрөнгө оруулалт, ноу хауг нэвтрүүлэх боломжийг нээж, шударга, тэнцвэртэй шийдлийг хүргэх бүх нөөц бололцоог дайчлан ажиллаж байна.

Мөн хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн үнэ харьцангуй өндөр байгаа бөгөөд цаашид Монгол улсын хэрэглэгчдэд хөнгөлөлттэй үнээр тоног төхөөрөмж борлуулах, үйлчилгээний хураамжийг бууруулах, хэрэглэгч хоорондоо үйлчилгээг хувааж (шэйр хийж) ашиглах нөхцлийг судлаж, санхүүжилтийг олон улсын хөгжлийн агентлагуудтай хамтарч шийдвэрлэх гарцыг эрэлхийлэн ажиллаж байна.        

        Ер нь энэ мэт нийгэм, эдийн засгийн үнэ цэн бий болгож байгаа инновацлаг үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлж, бид ч мөн судалгаа хөгжүүлэлтийг олон улсын түвшинд хийхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж, зах зээлээ нээлттэй болгож, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн өөрчлөлтийг хийхээр ажиллаж байна. Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарыг шинэ шатанд гаргахаар төлөвлөж буй цогц бодлогын реформ, арга хэмжээний талаар маргааш болох ICT Forum-ын үеэр зарлах болно" гэлээ. 

 




0
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 7 цагийн өмнө
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 9 цагийн өмнө
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна 10 цагийн өмнө
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ 11 цагийн өмнө
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна 11 цагийн өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ 11 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна 12 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 12 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ 12 цагийн өмнө
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана 12 цагийн өмнө
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 13 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 14 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 14 цагийн өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 14 цагийн өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 14 цагийн өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 15 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Өчигдөр
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү Өчигдөр
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ Өчигдөр