Ер нь зээлээ төлөх ёстой юмуу

Өнөрцэцэг
2023/06/13

БЗС-гаас зээл авч суралцсан хүмүүсийн талаар бид цувралаар мэдээлсээр байгаа ч зээлийн эргэн төлөлт тийм ч их нэмэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар тус сангийн зээлийн эргэн төлөлт дөнгөж 2.4 тэрбум хүрээд байгаа юм.

Эндээс “ЕР НЬ ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХ ЁСТОЙ ЮМУУ?” гэдэг асуулт гарч ирнэ. Анх зээл авахдаа эрх мэдэл, албан тушаалаа ашигласан, танил талаараа дамжуулан зээл авсан хүмүүс энэ зээлийг эргэж төлөх ёсгүй гэсэн бодолтой байдаг бололтой. Одоогоор өндөр албан тушаалтай байгаа хүмүүс нь олны шахалтад орж зээлээ эргүүлэн төлж эхэлсэн ч үүний цаана төлөхгүй бодолтой олон хүн байгаа бололтой. 

“Суралцагч амжилттай суралцан төгсөөд гэрээнд заасан байгууллагад 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан тохиолдолд зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлт гаргаж болно...” гэх журам 2012 онд хүчингүй болсон. Журам хүчингүй болохоос өмнө журмын дагуу зээлээ тэглүүлсэн хүний талаар бид мэдээллээгүй, учир нь тийм тохиолдол байхгүй. Сурсан мэдсэнээ эх орондоо нааж үлдээгээд, хөгжил дэвшлийг урагш татах боловсон хүчинд олгож байсан боломж атал үүнийг нь биелүүлэх хүнгүй тул журам хүчингүй болсон гэж таамагламаар... Тэгвэл одоо зээл авсан иргэн зээлээ төлөх л асуудал үлдэж байна.
Жирийн иргэн гар утасны төлбөрөө төлөлгүй дугаараа хаалгасан тохиолдолд хүртэл “муу зээлдэгч” болгож дараа дараачийн зээлд хамрагдах боломжгүй болдог атал дарга гишүүд, тэдний хамаарал бүхий этгээдүүд авсан зээлээ төлөөгүй ч өөр боломжийн зээл байвал аваад л байж болдог нийгэмтэй эвлэрмээргүй байна. 

Хөгжлийн банк
ХААДС
ЖДҮХС... гээд авсан зээлээ төлдөггүй олон ч зээлийн сан байна, одоо цэгцэлмээр байна...


26
angry
0
care
1
haha
3
liked
2
love
5
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 13 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 15 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 15 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 16 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 16 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 17 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24