ХӨГЖЛИЙН БАНК: Ё.Баатарбилэг, Г.Байгалмаа нараас бусад нь сугарч үлдэв

Өнөрцэцэг
5 цагийн өмнө

Хөгжлийн банкны гэх хэрэгт яллагдагчаар татагдсан хүмүүсээс 9 хүн нь улс төрийн хамааралтай байна. Тэдний хоёрыг нь л гэм буруутайд тооцсон юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Г.Байгалмаа нарыг гэм буруутай гэж шүүхээс үзлээ. Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, АН-ын дэд дарга асан Ч.Отгочулуу, ХҮН намын дарга асан Б.Найдалаа, Ж.Батзандангийн ах буюу Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнэ нарыг гэм буруугүйд тооцсон юм.

Г.Байгалмаа
Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Г.Байгалмаа нь экс ерөнхийлөгч Х.Баттулгын үед Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд түүнийг хуурамч баримт бүрдүүлсэн, мөнгө угаасан хэрэгт буруутгасан юм. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсгийг дуурайлган үйлдэж, хуурамч баримт бүрдүүлсэн, гэмт хэргийг улмаас олж авсан мөнгө гэдгийг мэдсээр байж зарцуулсан буюу мөнгө угаасан хэрэгт буруутгасан юм.
Ё.Баатарбилэг
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг “улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах”, гэмт хэрэгт тус тус холбогдуулан шалгасан юм. “НВЦ” компанийн ерөнхий захирал Ц.Баатарбилэг өөрийн компанид давуу байдал бий болгох зорилгоор өөрийн найз, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт 100мянган ам.долларын хахуулийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс өгсөнд буруутай гэж үзсэн юм. Зээлийг гэмт хэргийн эх үүсвэр гэдгийг мэдсээр байж эдийн засгийн эргэлтэд оруулсан. Зээлийг зориулалт бусаар зарцуулж мөнгө угаасан гэм буруутай гэж үзсэн юм.


9
angry
2
care
5
haha
4
liked
2
love
8
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 12 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 15 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 15 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 15 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 16 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 16 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 16 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24