Х.Болорчулуун: Экспогоор дамжуулан дотоодын үйлдвэрлэлээ Хятадын зах зээлд гаргах боломжийг нээж өгнө


"Монгол-Хятадын экспо" дөрөв дэх удаагаа Хөх хотод амжилттай боллоо. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Тэрбээр "Монгол-Хятадын дөрөв дэх удаагийн эдийн засаг, соёлын экспод 3000 орчим аж ахуй нэгж оролцож байгаагийн 500 нь манай улсаас оролцож байна. Монголын ААН-үүд шинийг эрэлхийлж, хүсэл тэмүүлэл ихтэйгээр бүтээгдэхүүнийхээ дээжийг сурталчилж байгаад яамныхаа өмнөөс талархал илэрхийлмээр байна. 

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 онд хоёр улсын худалдаа, эдийн засгийн эргэлтийг 10 сая тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Өнөөдөр зорилтоо давчихлаа. Дөрвөн жилийн дараа буюу 2027 онд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. 

Үүнд бизнес эрхлэгчдийн санал санаачлага юу юунаас илүү чухал. Мөн үйлдвэрлэлээ дэмжсэн, дотоодын үйлдвэрлэлээ хамгаалсан экспортод чиглэсэн мэргэн зөв бодлого, шийдвэр чухал үүрэгтэй. Өнөөдрийн арга хэмжээнд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ААН-үүд 99 хувийг эзэлж байна. Монгол Улс зөвхөн уул уурхайг түшсэн эдийн засагтай бус баялаг бүтээсэн, өсгөсөн ургуулсан эдийн засагтай байх нь чухал. Тийм ч учраас энэ экспо олон шинэ амжилт, ололт, хоёр улсын хоорондын эдийн засаг, худалдааг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой гэдэгт итгэл төгс байна. Хятад улс бол дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч улсуудын нэг, бизнесийн талбар том. Энэ талбарт монголын бизнес эрхлэгчид хөл тавихыг хүсэж явдаг. Тиймээс хоёр улсын хоорондын бодлого шийдвэрийн дагуу боломжоор хангаж өгнө. Экспо ч үүнд чухал үүрэг гүйцэтгэнэ.

 Засгийн газраас зүүн, баруун чиглэлийн боомтоо хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байгааг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс баруун, зүүн боомтоор мал аж ахуй (МАА) болон ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг чөлөөтэй гаргах талаар хятадын талд санал тавиад байна. Хятадын зах зээлд гарахад хамгийн хүндрэлтэй зүйл бол үндэсний үйлдвэрлэлээ хамгаалсан импортын татварын бодлого нь маш өндөр. Тиймээс зарим төрлийн бүтээгдэхүүн дээр хөнгөвчилж, зөөллөж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан. Мөн "Худалдааны хууль"-ийг УИХ-д өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байна. Төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүчин чармайлтаар худалдаа, эдийн засгийн боломж улам бүр өсөх нь ойлгомжтой. 

Үүний төлөө санаачлагатай ажиллана. Манай улс үр тариа төмсөөрөө дотоодын хэрэгцээгээ хангах ургацын баланс гарч байна. 1990 оноос хойш анх удаа 82 хувьтай ургацын баланс гарлаа. Энэ бол төр засгаас хөдөө аж ахуйгаа дэмжсэн зөв бодлогын үр дүн мөн. Түүнчлэн, Монгол мал мах олон янзын өвс иддэг, мах нь амттай. Гэхдээ бид олон улсын жишиг шаардлагын дагуу эрүүл, тусгаарлагдсан аж ахуйг бий болгож байж гадаад зах зээлд гарах ёстой. Түүнээс биш шууд бэлчээрээс гаргах боломж байхгүй. Тав, зургаан аймгийг эрүүл бүс болгох талаар, тусгаарлагдсан аж ахуйн хуулийг Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулиндаа оруулахаар өргөн барьчихаад байгаа. Цаашид бид олон улсын туршлагын дагуу ажиллаж байж ХАА-н бүтээгдэхүүн, тэр дундаа малын болон ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг гадны зах зээлд гаргах боломж бүрдэнэ. 2024 он гэхэд эрүүл бүс бүхий аймгуудын бүх үхрийг ээмэгжүүлнэ. Мөн гол замууд дээр мал эмнэлгийн постуудыг ажиллуулна. Энэ экспогоор хоёр улсын хоорондын бодлогын дагуу зохицуулалт хийж, боломжийг нээж өгнө" гэв.


0
angry
0
care
1
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 4 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 7 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 7 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 8 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 8 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 8 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 8 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 9 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24