ТУЛГА ТОЙРСОН: Найр ахаас наадам дүүгээс...

Б.Энхтулга
2023/09/14

Сонгуулийн өмнөх жил амьгүй байсан намууд амь орж амиа тээж яваа нь хүчээ сэлбэж эхэлж байна. Аархаж яваа ганц нам харин ард түмний үгэн хадаасанд балбуулсаар. Дөрвөн жилийн циклтэй монголын улс төр энэ цаг хугацаанд л идэвхжиж хөл толгойгоо олж эхэлдэг жамтай. Үүний жишгээр зарим улс төрийн хүчин өөрсдийн эгнээндээ олны танил салбартаа манлайлж яваа залуучуудыг нэгтгэж ил, далдаар сонгуульд бэлдэж эхэллээ. Харин эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэн хэдэн сайдуудаа дагуулан 21 аймаг тойрон тооллогоо хийж яваа. Залуучуудыг элсүүлэх тал дээр сайн ч тал муу ч тал бий. Залуучуудын мэдлэг, бодлогыг намдаа тусгаад үнэхээр нэг зүгт хамт хараад алхвал сайнаар тусна. Харин тэднийг албан тушаалаар аргалж өөрсдийн намын сурталчилгаа, унасан нэр хүндээ сэргээхээр ашиглаж байгаа бол ямар ч шинэчлэл, шинэ бодлого ханхлахгүй.

Цаг үе нь тэгж таарсан уу эсвэл сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт нөлөөлсөн үү улс төр рүү зүтгэх хүний тоо нэмэгдсээр л байна. Учир нь ирэх сонгуулиар парламентад 126 гишүүн ард түмнийг төлөөлнө. Үүний 48 нь намын жагсаалтаар орж ирнэ. Тийм учраас улс төрд шинэ боловсон хүчин орж ирэх магадлал өндөр болно гэсэн үг. Одоогоор намд элсэж эхэлсэн нь Н.Амаржин, О.Билгүүн нар л байгаа болохоос биш цаг хугацаа нь дөхөөд ирэхээр цаашдаа улам л нэмэгдэнэ. Нэмэгдээсэй. Гэхдээ залуус өөрсдөө үзэл бодолдоо үнэнч хийсэн сонголтдоо бат суухгүй бол найр ахаас наадам дүүгээс гэдэг шиг наадамд дүү нар нь тоглолтоо хийгээд найрын ширээний ард ах нар нь баясан суух дүр зураг сонгуулийн дараа харагдах вий.

“АМБИЦ” ТОМ АРДЧИЛСАН НАМ

Ардчилсан гэдгээ батлах гэж байгаа мэт үеийн үед л дотроо хагарч, хэдэн тийшээ харж суудаг Ардчилсан нам сүүлийн хоёр сонгуульд ууган намуудын нэг гэхэд гойд муу амжилттай оролцсон. Шалтгаан нь нөгөө л нэг эрх мэдлийн дайсагнал. Эмээлийг нь аваад тавихаар хазаараа өгөхгүй. Хазаараа өгөхөөр ташуур нь олдохгүй. Улмаар ард түмний өмнө гарч ирэх нүүр ч үгүй болсон. Харин саяхнаас хүчээр нэгдэж ямар ч байсан намын даргын асуудал нэг тийш болж их хуралд гурвантаа сонгогдон Боловсролын сайд хүртэл хийж явсан Лу.Гантөмөрт ташуураа атгуулсан. Сонгууль болоход ердөө 10 сарын өмнө л намын үйл ажиллагаа жигдэрч сонгуулийн ажилдаа орж байгаа нь энэ. Лу.Гантөмөрт хамгийн түрүүнд сүүлийн хэдэн жил нэр хүнд нь шалнаас өндийгөөгүй намыг татаж босгох хүндхэн даалгавартай тулсан. Сонгуулийн ажил гэхээсээ илүү нэр хүндээ эхлээд сэргээх нь хэцүү даалгавар болоод байгаа. Ингээд жижиг, том гэлтгүй сурталчилгааны ажил явуулж телевиз, сайт нийлсэн 7 сэтгүүлчийг тойруулж суулган бэлдсэн тайзан дээр тодорхой асуултуудад хариулт өгөн олон нийтийн сүлжээгээр цацаж эхлэв. Үүнээс өмнө өөрийн зөвлөхөөр “Комедиан” нэрээрээ залуусын дунд танигдсан Н.Амаржинг ажиллуулахаар болсон нь жижигхэн цочроо болж өгсөн. Дээрээс нь Ардчилсан намыг удирдаж байсан эрхмүүдийн бүрэлдэхүүнтэй ҮАБЗ-ийг байгуулан алдаа, оноогоо ярилцаж байгаад ирэх сонгуульд оролцохоо ч мэдэгдээд амжсан. Эргэлтийн салхи үнэртүүлсэн түүний шийдвэрүүд Ардчилсан нам ирэх сонгуульд маш том амбицтай орж байгааг харуулж байгаа юм. Тэдний өмнө олонх болно гэсэн нэг урсгалтай ганц л зам дурайж буй мэт.

Залуусыгаа дэмжиж жагсаалтаар багш, эмч зэрэг нийгмийн давхаргуудыг ангилалгүй оруулж ирэхээ ч амласан. Гэхдээ тэдний одоогийн боловсон хүчнээс харвал нөгөө л нэг хуучин болон одоогийн дарга нарыг дагаж явсан залуусаас өөр гялтайх юм үгүй. Юун түрүүнд өнгөрсөн сонгуульд бүдэрч одоогийн сонгуулиар тойрог горилсон 16 гишүүнээ дэд даргаар сонгон ногоон картыг нь олгов.

Лу.Гантөмөрийн яриад байгаа залуус нь ирэх жагсаалтаар багтах уу гэдэг асуултыг одоо тавиад сонгуулийн дараа эргэн харья. Наадмаа хөтлүүлж байгаад найрын ширээний ард нөгөө л хэд торойж байх вий. ҮАБЗ-д зүгээр ч нэг алдаа, оноогоо яриад сууж байдаг ажилгүй хэдэн хүмүүсийг багтаагаагүй л байх. Нэг учир бий...

ХАЛААСНЫ НАМ “ХҮН”

Монгол хүний төлөө гэх уриаг Хөх ягаан өнгөөр билэгдсэн Хөдөлмөрийн үндэсний нам бас л хоёр хуваагдаж явсан түүх бий. Ардчилсан намаа бодвол олон толгойгүй учраас нэг талдаа гарах явц хурдан өрнөж 2020 оны сонгуульд оролцоод нэг суудал аваад амжсан. Гэхдээ тэдний ирэх сонгуулийн төлөвлөгөө мөн л том тооцоотой байгаа. Ер нь сонгуулийн тухай хуулийг бүх намууд дуу нэгтэйгээр дэмжсэн нь одоо байгаагаасаа олон суудал авах, суудалгүй намууд суудал авах боломж бүрдсэн учраас тэр. Боловсон хүчин харьцангуй залуухан салбар салбартаа боловсорсон хүмүүс бүрдсэн нам гэж хардаг тэднийг намын дарга нь бага зэрэг харлуулж яваа гэхэд хилсдэхгүй. МАН-тай гар барьж тэдний спикер болж явдаг мэт ойлголтыг авсан иргэд тэдэнд итгэх итгэлээ алдсаар л байгаа. Яалт ч үгүй өмнө нь их хуралд суугаагүй хэн нь хэн бэ гэдгийг нь мэдэхгүй гишүүдтэй учраас Ардчилсан нам шиг адлагдахгүй өдийг хүрсэн. Үе үе намын гишүүд нь твиттер, фейсбүүк орчинд элдэв юм бичиж нэр хүндээ доош татаад байдгийг эс тооцвол. Хүний хүүхдээс юугаараа дутах вэ гэдэг шиг ХҮН нам ч гэсэн олон нийтэд нээлттэй байдаг олон дагагчтай загвар өмсөгч О.Билгүүн гэх залууг намдаа элсүүлж амьсгаатай байгаа гэдгээ олон нийтэд харуулав. Харьцангуй залуу боловсон хүчин сайтай тэдний хувьд ирэх сонгуульд олон залуус өрсөлдөнө гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ өнгөрсөн сонгуульд их хуралд ч иргэдийн төлөөлөгчид ч унаад амжсан ах, эгч нар нь “очёр”-оо хүлээгээд сууж байгаа. Жагсаалтын эхэнд тэд багтах нь ойлгомжтой. Харин чансаатай хэд нь тойргоо аваад гарах байх. ХҮН намын хувьд олонх гэдэг үг хол ч одоо байгаа нэг гишүүний суудлаа овоо хэд болох зорилго намын даргын толгойд бий. Ганц сурталчилгаа нь болдог Т.Доржхандын нэр хүнд унаж байгаа энэ үед тэд ч гэсэн наадмаа хөтлүүлэх дүү нарыгаа бэлдэж эхлэн яаравчлахгүй бол найрын ширээний ард шоовдор хүүхэд шиг ганцаараа торойж суух вий. Эцэг нам нь нэр хүнд муутай ч нэгийг бодож хоёрыг харж байгаа нь тодорхой.

Жагсаалт, тойргоо ижил тэнцүү эхийг нь эцээлгүй тугалыг нь тураалгүй хуваарилаасай даа... 


2
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цагийн өмнө
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ 2 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр 4 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 4 цагийн өмнө
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 7 цагийн өмнө
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ Өчигдөр
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ Өчигдөр
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай Өчигдөр
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа Өчигдөр
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно Өчигдөр
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ Өчигдөр
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 2025/07/04
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 2025/07/04
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 2025/07/04
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 2025/07/04
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 2025/07/04
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 2025/07/04
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 2025/07/04
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2025/07/04