Япон улс тамхичдын тоог хэрхэн 30% бууруулсан бэ?


Япон улс нь хэдэн арван жилийн турш манай гарагийн тамхи татдаг эхний 5 орны тоонд багтаж байсан ч “Хор хөнөөлийг бууруулах үзэл баримтлал”-ын ачаар 5 жилийн дотор тамхичдын тоог гуравны нэгээр бууруулж чадсан юм.

Бусад олон орны нэгэн адил өнгөрсөн зууны сүүлчээс Японд тамхины эсрэг тэмцэл эхэлсэн ч бодит үр дүнд хүрсэнгүй. Тамхидалтын түвшин өндөр байснаар улс орны эрүүл мэндийн салбарт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулсаар байв. Тус улсын эрх баригчид “Хохирлыг бууруулах үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлж эхэлсний ачаар нөхцөл байдлыг асар хурдтай өөрчлөгдөж байгааг олж харсан байна. Энэхүү үзэл баримтлал нь уламжалт янжуур тамхичдад тамхины хэрэглээнээс илүү хор хөнөөл багатай орчин үеийн хувилбаруудыг санал болгосон явдал юм.

Үүний үр дүнд Японд тамхичдын тоо сүүлийн таван жилийн хугацаанд 30%-иар буурчээ. Улмаар тамхинаас үүдэлтэй өвчлөлийн тоо эрс буурсан тул нийгмийн эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг бууруулж чадсан байна. Мөн шаталт үүсгэдэггүй тамхин бүтээгдэхүүн хэрэглэх нь гэр ахуйн гал түймрийг бууруулахад нөлөөлсөн гэж үзжээ.

АНУ-ын Хавдрын Нийгэмлэгийн мэдээлснээр 2000 онд Японд эрэгтэйчүүдийн 47.4%, нийт насанд хүрэгчдийн 33% нь тамхи татдаг байна. Гэвч 2015 оноос хойш тамхины борлуулалт огцом буурч эхэлснээр дараагийн жилүүдэд өмнөх жилүүдээс тав дахин хурдан буурсан байна. Энэ нь хүн амын дундах зүрх судасны өвчлөлийн статистик үзүүлэлтэд эерэгээр нөлөөлсөн юм. Халаадаг болон цахилгаан тамхины төхөөрөмж орон даяар түгээмэл болж, тамхи татахтай холбоотой эмнэлэгт хандах хүмүүсийн тоо буурч байгааг тоо баримт харуулж байна гэжээ.

Ийнхүү таван жилийн хугацаанд Японд халаадаг тамхины системийн эзлэх хувь 25 хувь болж өсч, үндэсний судалгаагаар утаагүй төхөөрөмж хэрэглэгчдийн 76 хувь нь тамхинаас бүрэн татгалзсан байна. Японы Тамхины хүрээлэнгээс гаргасан тайланд дурдсанаар орчин үеийн төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш таван жилийн дараа тамхины хэрэглээ 44 хувиар буурсан байна. Мөн энэ нь тус улсад бүртгэгдсэн тамхинаас татгалзсан хамгийн өндөр түвшин юм.

Японы жишээнээс санаа авсан Их Британи, Швед, Шинэ Зеланд ч ахиц дэвшил гаргаж байна. Японы туршлагыг бусад улс оронд ашиглах боломжтой гэдэгтэй санал нийлэх мэргэжилтнүүд нэмэгдсээр байна.

ЭХ СУРВАЛЖУУД:

https://web.archive.org/web/20110707120143/http:/www.wpro.who.int/media_centre/fact_sheets/fs_20020528.htm

http://news.bbc.co.uk/2/hi/asia-pacific/2292007.stm

https://www.frost.com/news/press-releases/sales-of-conventional-cigarettes-in-japan-reduce-by-34-since-launch-of-heated-tobacco-products/

https://pubmed.ncbi.nlm.nih.gov/31209129/

https://www.tioj.or.jp/data/heated.html

https://www.gov.uk/government/publications/nicotine-vaping-in-england-2022-evidence-update

https://www.forbes.com/sites/davidnikel/2019/07/03/sweden-smoking-ban-brings-smoke-free-scandinavia-a-step-closer/?sh=15bf0e6c2413

https://www.tobaccocontrollaws.org/legislation/country/new-zealand/summary



0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:310:5f2c:a98c:e5f6:e8cc:5b44
2023/11/23
0
0
Халаадаг тамхи сайн муу гээд л байх болж. Хоер талын хэлэлцүүлэг явуулж үнэмшилтэй болмоор байна. Бизнес өрсөлдөөн гэж харагдах боллоо.
Хариулах
Шинэ мэдээ
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 48 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 54 минутын өмнө
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 1 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 1 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2 цагийн өмнө
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 3 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 5 цагийн өмнө
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 5 цагийн өмнө
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 5 цагийн өмнө
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ Өчигдөр
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ Өчигдөр
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй Өчигдөр
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ Өчигдөр
+29 градус дулаан Өчигдөр
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 2026/07/06