Д.Өнөрболор: Өнөөгийн залуус нийгэм, соёл, эдийн засаг хөгжсөн хотыг хүсч байгаа


“Эдийн засгийн чуулган 2024” үргэлжилж байна.Энэ удаагийн чуулган “Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн”-ний хүрээнд ТӨВ-ийн бүсийн салбар хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Өнөрболор панелистаар оролцлоо.

Тус хуралдаанаар бүсийн нийгмийн үйлчилгээ, тэр дундаа ажиллах хүч, боловсрол эрүүл мэндийн сэдвийн хүрээнд өрнөж, санал бодлоо солилцсон юм. 

Тэрбээр энэ үеэр "Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд засаг захиргаа нутаг дэвсгэрийн хязгаарт баригдаж, аймгийн нийгэм, эдийн засгийн төлөвлөлтийг тусад нь хийж, бүсийн төлөвлөлтийг орхигдуулж ирсэн жишгээс салах ёстой.

Өнөөгийн залуус нийгэм, соёл, эдийн засаг хөгжсөн хотыг хүсч байгаа.  Тиймээс бүсийг, аймгийн төвийг алгасаад шууд нийслэл Улаанбаатар хот руу татаад байна. Энэ таталцлын төвийг зохистой хуваарилах бодлого оновчтой байх ёстой.

Бүсийн хөгжлийг хүн амын төвлөрөл бүхий хот тойрсон орон нутгийг худалдаа, тээвэр логистик, агуулах, зоорь гээд кластерийн зохион байгуулалтад оруулж, дэд бүтцийг нь шийдээд эдийн засгийн холболтуудыг хийж байж хөгждөг ОУ-ын жишиг бий. Тиймээс бүсийн хөгжилд боловсролын үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг нийгмийн наад захын хэрэгцээ хангагдсан, иргэд ирээдүйн төлөвлөлт, амьдралын сонголтод нөлөөлөхүйц хотууд бий болгоход чиглэсэн бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх нэн шаардлагатай байна" гэлээ. 



2
angry
0
care
11
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2a04:ee41:1:326d:35e9:cfed:3ba3:b0b7
2024/02/05
0
0
Хуцах шиг болжээ. Өнөөгийн залуус шударга ёсыг л хүсч байна Нам нэртэй МАНАН мафийн Алуурчид хулгайчид луйварчдийн оффшорт нуусан 40 тэрбум доллорыг монголд оруулж ирэхийг хүсч байна
Хариулах
2405:5700:310:bd5b:7404:57a8:a223:2f95
2024/02/05
0
0
Энэг юм чигээрээ хужаа авгай. Зүгээр л Монголын төрөөс зайл
Хариулах
2405:5700:300:3a39:60bd:8009:c9f9:333
2024/02/05
0
0
Сарандаваад итгэдэг хүмүүст даргаа та ийм лаг2 хэлээд хэрэггүй ээ
Хариулах
66.181.191.108
2024/02/03
0
0
замын түгжрэл утаа хоёроосоо л салмаар байна , бусдыг нь бид тэвчье
Хариулах
122.201.31.106
2024/02/08
0
0
Хөдөө машинаа гэр бүлээ аваад нүүцгээ түгжрэл алга болно
Хариулах
2405:5700:311:380b:509f:ce8f:6ba4:2b75
2024/02/03
0
0
зөвхөн хүсдэг биш, хүссэнээ бүтээдэг, бүтээхийн төлөө туйлбартай тэмцдэг л байх хэрэгтэй байна
Хариулах
202.9.46.180
2024/02/02
2
0
toirogtoi ynegyi yschin emch daguulj ochloo gej onigoond orson bxaa.
Хариулах
Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 6 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 9 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 9 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 10 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 10 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 10 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 11 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24