НОБГ: Үерийн нөхцөл үүсч болзошгүй байна


Улаанбаатарт өчигдөр 23 цагаас эхэлж орсон бороо өнөөдөр үд хүртэл, маргааш үргэлжлэн орж, зарим газруудад үерлэх нөхцөл байдал үүсэж болзошгүй тул иргэд, айл өрх, аж ахуйн нэгж байгууллага хамгаалалтын далан сувгийг цэвэрлэх, гэр сууц, зоорины давхрын хамгаалалтыг бэхжүүлж аюулгүй байдлаа хангаж ажиллахыг анхааруулж байна.

Орхон аймаг, Баян-Өндөр сум Говил багийн Булагт хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэр Хаягдлын аж ахуйн хэсгийн усан сангийн шинээр хийгдсэн баруун урд талын хэсгийн далангийн хоёр дахь мөргөцгөөс ус шүүрч айл өрхүүдийн хашаа руу орсон гэсэн дуудлагыг тавдугаар сарын 23-ны өдрийн 20:45 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан  Гал түймэр унтраах, аврах 56, 58 дугаар анги,  Цагдаагийн газар, Дотоодын цэргийн 816 дугаар анги, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд зэрэг нийт 168 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр 22:00 цагаас эхлэн ажиллаж иргэн Б-ийн 5 ханатай гэр, Н, Н, Н нарын 3 хашаа усанд автсан байсныг усны урсцын голдирлыг өөрчилж, 130 метр шуудуу татаж, сайжруулсан шороон замын гаргуур хэсэгт 80 см-ийн голчтой төмөр хоолой суулган автозамын зорчих хэсгийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллажээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид Хаягдлын аж ахуйн хэсгийн усан сангийн даланг хүчитгэх арга хэмжээг авч ажиллаж байна.



1
angry
1
care
1
haha
7
liked
0
love
3
sad
1
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
116.120.126.36
2024/05/24
0
0
Нян бактериа метро,дүүжин автобус гэж тэнгэрийн юм хуцаж байхаар сэлбийн үерийн далангаа бариачээ..мал Нян бактериа...
Хариулах
2405:5700:300:e789:2dba:b910:7e4:5d11
2024/05/24
0
0
Вокзал орчмын замыг засаад 10хан хоносонч дээрдсэн юм огт алга нямбхатар
Хариулах
66.181.168.8
2024/05/24
0
0
угаасаа тодорхой
Хариулах
202.70.33.164
2024/05/24
0
0
Сэлбийн голын далангаа хэзээ барих гээд байнаа? Дахиж өмхий усанд хотын төвөө умбуулах уу? Анхаарууллаа ч гэх шиг үнэлгээ хийнэ ч гэх шиг мөн ч бүтэхгүй хөгөө чирсэн булайнууд юм даа чаавас гэж.
Хариулах
2405:5700:302:1788:7cbc:3e0d:cfd9:64da
2024/05/24
0
0
Сэлбэ голын даланг хэзээ хийх гээд байнаа. Үер болохыг хүлээгээд байгаа юм уу.Хот, дүүргийн удирдлагууд сонгууль гэж солиорч байхаар ажлаа хийгээд өгөөч.
Хариулах
2001:2d8:697c:9a25:8ccb:e8b9:1fd5:e8e5
2024/05/24
0
0
Урьд нь бороо орохоор баярладаг байлаа Одоо орохоор айдаг болжээ.... улсын нийслэл хот гэж нэрлэхээс ичмээр юм аа...
Хариулах
Шинэ мэдээ
Голын усны түвшин 5-15 см давжээ 20 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 23 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01