Төрийн мэдээллийн нэгдсэн сан, түүний ач холбогдлын талаар хэлэлцлээ


Үндэсний Статистикийн Хороонд Азийн Хөгжлийн Банкны техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр “Төрийн мэдээллийн нэгдсэн сангийн хөгжүүлэлт, удирдлага” төслийг 2023 оноос хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд Үндэсний Статистикийн Хороо болон Цахим Хөгжил Харилцаа Холбооны Яам хамтран “Үндэсний өгөгдлийн зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгууллаа. Төр, хувийн хэвшил,  олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон энэхүү уулзалтын үеэр Төрийн мэдээллийн нэгдсэн сан, түүний ач холбогдол, өгөгдлийн засаглалын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар онцлон хэлэлцлээ.

Арга хэмжээний үеэр Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа “Төрийн нэгдсэн мэдээллийн сангийн хөгжүүлэлт, удирдлага” төслийн хүрээнд төрийн мэдээллийн нэгдсэн сан байгуулахад шаардлагатай бэлэн байдлыг үнэлж, тулгарах сорилт боломжийг тодорхойлон, шийдвэрлэх арга замын зураглалыг боловсруулж, төлөвлөн ажиллаж байна. Үүний үр дүнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд мэдээллийг ил тод, нээлттэй хүлээн авч, аливаа асуудлыг шийдвэрлэх боломжоор хангагдана. Төслийг амжилттай хэрэгжүүлэх боломж олгож буй Азийн Хөгжлийн Банк, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам, төслийн зөвлөхүүд, холбогдох төрийн байгууллагуудад онцгойлон талархал илэрхийлье” хэмээн онцоллоо. Түүнчлэн Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин “Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, баримт, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах зорилгоор Төрийн өгөгдлийн нэгдсэн санг хөгжүүлэхэд техникийн туслалцаа авах хүсэлт тавьж байсан. Энэ хүрээнд Үндэсний Статистикийн Хороонд Азийн Хөгжлийн Банкны техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр 2023 оноос энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлж байна” гэсэн юм. Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг “Монгол Улс нотолгоонд суурилсан бодлого, хөтөлбөр боловсруулах, төр засгийн шийдвэр оновчтой байх үндэс суурийг бий болгоход төрийн байгууллагуудын өгөгдлийн сангийн мета мэдээлэл чухал ач холбогдолтой” гэдгийг дурдсан юм.   Түүнчлэн арга хэмжээний үеэр төрийн байгууллагуудад бэлэн байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын задгай өгөгдлийг нэгтгэж, хэрэглэгч нэг цонхноос хүссэн мэдээллээ авах боломжтой төрийн байгууллагын өгөгдлийн сангийн үзүүлэлт, ангилал, маягтын мэдээллийг агуулсан “Мета мэдээллийн сангийн платформ”-уудын эхний хувилбарыг танилцууллаа.

Хэрэглэгч та дараах холбоосоор хандан мэдээлэл авах боломжтой.

  • Төрийн нэгдсэн өгөгдлийн сан – Data.nso.mn
  • Төрийн мета өгөгдлийн нэгдсэн сан – Metadata.nso.mn

Эх сурвалж: ҮСХ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны түвшин 5-15 см давжээ 20 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 23 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01