Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дуусжээ

Н.Мижидмаа
2024/05/29

Монгол Улсын Шивээхүрэн боомтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сэхээ боомттой холбох 6.9 км төмөр замын бүтээн байгуулалт дууссан тухай Зам, Тээврийн Хөгжлийн Яам(ЗХТЯ)-наас мэдээллээ.

Шивээхүрэн-Сэхээ боомтыг төмөр замаар холбох нь Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болж буйг тус яамнаас онцолж байгаа юм.

Уг боомтын 6.9 км төмөр замын суурь бүтцийг барьж байгуулснаар Нарийнсухайтын орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэн экспортод гаргах шинэ хилийн гарц нээгдэж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 10 сая тонноор нэмэгдэх тооцоололтой байна. 

Мөн тээврийн өртөг буурч, хүрээлэн буй орчин ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл сайжрах, экспортыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдэж байгаа аж.


 

Монгол Улсын төмөр замын тээврийн салбарыг хөгжүүлэх, дотоодын төмөр замын сүлжээг нэмэгдүүлэх, хилийн боомтын шинэ гарц бий болгох, уул, уурхай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын барилгын ажлыг нэг жилийн хугацаанд өөрийн хөрөнгө оруулалтаар “Нарийн сухайтын төмөр зам” ХХК гүйцэтгэн дуусгажээ.

Шивээхүрэн төмөр замын төсөл нь дэлгэмэл уртаар 19.2 км, өртөөний зам, дохиолол төвлөрүүлэлтийн байгууламж, эрчим хүч, ус хангамж, барилга, шилжүүлэн ачих байгууламж гэсэн цогц суурь бүтэц бөгөөд өнөөдрийн байдлаар төмөр зам, барилга байгууламжууд баригдсан, төсөл III улиралд бүрэн хэмжээнд дуусахаар байна.

Шивээхүрэн  нь нүүрсний экспортын 48 хувийг гаргадаг стратегийн ач холбогдолтой боомт юм. Тус боомтоор жилд дунджаар 10-18 сая тонн эрдэс баялаг, уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж байна. Энэхүү хүчин чадлыг өсгөх боломж нь төмөр замын тээвэр бөгөөд хүчин чадал өсөж, 30-35 сая тонн болгон боомтын хүчин чадлыг өсгөх нэмэгдүүлэх боломжтой.

Энэхүү төмөр зам нь 1,435 мм-ийн царигтай, галт тэрэг хүлээн авах, явуулах таван салбар зам бүхий дэлгэмэл урт нь 19.3 км төмөр замтай, ачилт буулгалтын дөрвөн салаа зам бүхий чингэлэгтэй ачааг авто машинаас буулгах, вагонд шилжүүлэн ачих, хоосон чингэлгийг буцаан авто машинд ачих чингэлэг өргөгч ажиллах зориулалтын даацын талбай бүхий терминалтай.

”Нарийн сухайт төмөр зам” ХХК нь бүтээн байгуулалтыг дуусган “Шивээхүрэн төмөр зам” ХХК-д хүлээлгэн өгснөөр, “Шивээхүрэн төмөр зам” ХХК нь бүтээн байгуулалтын дараагийн үе шат болох тээврийн үйл ажиллагааг эрхлэн явуулна.

 Эх сурвалж: Зам, Тээврийн Хөгжлийн Яам


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны түвшин 5-15 см давжээ 17 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 21 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01