Дунд голын голдирол хааж барьсан барилга, байгууламжийг буулгаж байна


Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үе шаттай буулгах ажлын хүрээнд “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд ажиллалаа. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний зүүн талд Дунд голын голдирол хааж "Эн Өү Ти Эс" ХХК-ийн барьсан хашаа, барилгыг буулгаж, зөрчил арилгуулж байна. Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд голын голдирлыг хааж хашаагаа хэтрүүлэн барилга, байгууламж барьж, чингэлэг байршуулсан “Авто терминал трейд” ХХК-тай зөвшилцөн, зөрчлийг арилгаж дуусгасан юм. Түүнчлэн Дунд голын бургасан дотор байшин барьсан иргэний зөрчлийг арилгуулахын зэрэгцээ стандартын бус гүүрнүүдийг буулгаж, хог хаягдлыг тээвэрлэж байгаа юм. Үүний дараа үерийн далан барих, барилга, байгууламжийг хүчитгэх ажлуудыг шат дараатайгаар хийнэ. 


Энэ талаар “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа, барилга, байгууламж барьж үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх ажлыг эрчимжүүлж буй. Энэ хүрээнд Дунд голын үндсэн гольдролыг хааж шороо асган барилга, байгууламж барьсан зургаан байршил байна. Өнөөдрийн байдлаар хамгийн сүүлийн байршил болох "Эн Өү Ти Эс" ХХК-ийн барьсан хашаа, барилгыг буулгаж, зөрчлийг арилгуулж байгаа юм. Зөрчлийг арилгуулсны дараа үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг хүчитгэхээр ажиллаж байна. Тодруулбал, Дунд голын голдирол өөрчлөн барьсан “Шунхлай” шатахуун түгээх станцын чөлөөлсөн хэсэгт 200 метр гаруй үерийн далан сувгийг хүчитгэх, налуу даланг хавтанжуулах болон босоо түшиц ханыг 40 метр газар цутгаж буй. Түүнчлэн Жаргалантын үерийн хамгаалалтын сувагт 1800 метр далан барьж байгуулахаар төлөвлөсөн. Мөн үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн засвар арчлалтын ажлын хүрээнд 500 метр орчим далангийн эргийн бэхэлгээ хийх ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж байна” хэмээлээ.

Ташрамд, Улаанбаатар хотын хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд суурьшиж буй 3,300 иргэн, аж ахуйн нэгж байгаагаас 256 нь аж ахуйн нэгж байна.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.30
2024/06/08
0
0
Авилгал хотхоноо буулгасан уу?
Хариулах
122.201.31.108
2024/06/07
0
0
Сонгуулиас өмнө бүх цаг үед гаргасан баасаа цэвэрлэж амжих уу, Ман?
Хариулах
202.9.46.145
2024/06/07
1
0
Буулгаж нураахаасаа өмнө голын ус нэвтэрүүлэх чадлыг нэмэгдүүлэх гүнзгийрүүлэн ухаад цементээр доторлох ажил хийхсэн
Хариулах
Шинэ мэдээ
Голын усны түвшин 5-15 см давжээ 13 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 17 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01