Улиас модны унгирал задарч хийсэж буйг бууруулахын тулд даралтат усаар шүршиж байна

Н.Мижидмаа
2024/06/12

Улиас модны унгиралыг бууруулахаар модыг хэлбэржүүлэх, молцог баг цэцэг хяргах, тусгай тоноглол бүхий автомашинаар хөвөн гарсан үед усаар шүрших зэрэг арга хэмжээг авч байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

Улиас нь бургасны овогт хамаарах модлог ургамлын нэг бөгөөд эм улиас хавар молцоглож үрээ өгөх үед цагаан өнгийн унгирал унагадаг ба энэхүү унгиралыг багасгах үүднээс үрлэх мөчрийг хавар задрахаас нь өмнө таналт тайралт хэлбэржүүлэлт хийх, молцог түүх, унгирал гарсан үед шүршиж угаах зэрэг ажлуудыг тогтмол хийж, модны дохиурын тоосжилт, унгирал тархахаас сэргийлэх арчилгааны аргуудыг шат дараатай хэрэгжүүлэн унгиралын тоог бууруулах ажлуудыг хийж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 38,838 ширхэг улиас байдгаас үүний 46.9% буюу 18,232 ширхэг улиас эм улиас байдаг. Энэхүү эм улиас модны унгирал гаралтыг багасгах, бууруулах чиглэлээр 2024 оны хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд 118 байршилд 5,420 ширхэг навчит мод буюу нийт хэлбэржүүлэх эм улиас модны 50-60 хувийг хэлбэржүүлээд байна.

Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд мод сөөгийг хэлбэржүүлэхээс гадна молцог баг цэцэг хяргах, гараар түүх, тусгай тоноглол бүхий автомашинаар 6 сарын эхний 7 хоногоос эхлэн эм улиасны унгирал угаах ажлыг хөвөн гарсан үед усаар угаах зэрэг механик аргыг хэрэглэж байна. Ингэснээр эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 40% хүртэл буурна.

Мөн улиас модны унгирал задарч хийсэж буйг бууруулахаар есөн дүүргийн 118 байршилд хуваарийн дагуу тусгай техникээр даралтат усаар шүрших ажлыг зохион байгуулж байна.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны түвшин 5-15 см давжээ 11 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 15 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01