Малчид, тариаланчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх инновацийн тоног төхөөрөмжийг танилцууллаа


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Шейр Монгол ТББ-тай хамтран олон улсад танигдсан хөдөө аж ахуйн шилдэг, инновацилаг тоног төхөөрөмж болох явуулын хонь ноослогч чиргүүл, нарны зайгаар цэнэглэгддэг цахилгаан хашаа, хонь угаах машин, ээмэг болон маркерыг танилцуулгыг хонины аж ахуй эрхлэгч малчид, иргэд, сонирхогчид, аж ахуйн нэгжүүдэд танилцуулах талбайн өдөрлөгийг зохион байгууллаа.

Малчдын цаг хугацаа, хүч хөдөлмөрийг ихээр шаарддаг хонь ноослох ажлыг  хөнгөвчлөх зорилгоор “Хонь ноослох сургалт”-ыг Шинэ Зеланд, Австралийн хонь ноослогч шилдэг багш нарыг урьж, энэ онд Монгол орны 7 аймагт 14 удаагийн сургалтыг зохион байгуулж, 250 гаруй малчдыг хамруулаад байна.

2022 оноос эхэлсэн энэхүү төсөл нь одоогоор 1000 орчим залуусыг бэлдсэн төдийгүй Шинэ Зеланд, Австрали улсуудад цалинтай дадлага хийх боломжийг мөн олгодог юм.

Төслийн зорилго нь Хонь ноослох цахилгаан хайч нэвтрүүлэн, хүний нөөц буюу хонь ноослогч, хяргагч нарыг бэлтгэж улмаар хонины ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нартайгаа холбон түүхий эдийн кластер сүлжээ бий болгох ажлыг жишиг болгоход оршиж байгаа юм.

Цахилгаан хайчаар хонь хяргах сургалтын гол зорилго:

  • Олон улсын стандартаар хонь хяргах чадварт суралцах
  • Малчин залуус технологи ашиглан бүтээмжээ нэмэгдүүлэх
  • Орлогоо нэмэгдүүлэх
  • Тогтмол ажлын байртай болох
  • Явуулын хонь хяргах баг, үйлчилгээ үзүүлэн орлоготой болох,
  • Ноосны үйлдвэрүүдтэй хамтран ажиллах гэх мэт олон давуу тал боломжууд бий болох юм.

Угаалгын тоног төхөөрөмж нь өндөр даралтат угаалгын шингэнээр 8 талаас нь хонь, ямааг угаах бөгөөд зай талбай бага шаарддаг, арьс, үсэнд хүртээмжтэй байдгаараа давуу талтай.

Нарны зайгаар цэнэглэгддэг цахилгаан хашаа нь тусгаарлагдсан бүс байгуулах, тариалангийн талбайг хашиж хамгаалах, хээрийн зэрлэг ан амьтнаас малаа хамгаалах зэрэг олон зориулалтаар ашиглах боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны түвшин 5-15 см давжээ 10 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 14 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 15 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01