Голын эрэг дагуу байрлуулсан камераар 200 метр зайд иргэдэд дуут сэрэмжлүүлэг хүргэж байна


Нийслэлийн Онцгой байдлын газраас Туул голын эрэг дагуу иргэдийг голын усны ослоос сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх, зорчих хөдөлгөөнд хяналт тавьж аюулгүй байдлыг хангах зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн жил “Мандал даатгал” ХХК-тай хамтран Туул голын аюултай бүсүүдийг тодорхойлж, нэн шаардлагатай 5 байршилд хяналтын камер байршуулсан. Эдгээр камер нь нэг чигийн болон 360 градус эргэдэг бөгөөд километрийн радиусыг хянаж, цагаан хоолойгоор дуут сэрэмжлүүлгийг 200 метр зайд иргэдэд хүргэж байна.

Энэ жил “Их хар сүлд” ХХК-тай хамтран аюултай болон иргэд олноор зорчиж байгаа 8 байршлыг тодорхойлж, хяналтын камер суурилуулах бэлтгэл ажлын хүрээнд 13 метрийн өндөртэй 8 ширхэг шон байрлуулж, сүлжээнд холбох ажил хийгдэж байна.

Голын эрэг дагуу хяналтын камер суурилуулан, иргэдийн зорчих хөдөлгөөнд хяналт тавьж, голын усны ослоос сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг газар дээр хүргэн, усны ослоос урьдчилан сэргийлэх ажилд орчин үеийн технологийг ийнхүү нэвтрүүллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны түвшин 5-15 см давжээ 10 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 14 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 15 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01