“Ногоон автобус”-ны хэргийн урьдчилан хэлэлцүүлэг дахин хойшлогдлоо


“Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал асан А.Ганхуяг, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн тавдугаар сарын 20-ны өдөр болохоор товлогдсноос хойш хоёр ч удаа хойшлогдлоо.

Эхний товлогдсон өдөр хэргийн яллагдагч нарын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу өнөөдрийг хүртэл буюу зургаадугаар сарын 17-ны өдөр хүртэл хойшилсон юм. Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болох байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралд ирээгүй учир шүүх хурлыг долдугаар сарын 04-ний өдөр хүртэл хойшлууллаа.

Сануулахад, Нийслэлийн прокурорын газраас Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг юм.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:311:60b8:d5c5:c859:60d0:e1e7
2024/06/17
0
0
Угаасаа МАН-ын зөвхөн гишүүд нь л саналаа өгөөд төр атгах юман дээр бусад нь олон юм унгалдаад яах вэ дээ. Сүүлийн 34 жил төр атгалаа. Цаашид дахиад 30,40 жил атгана. Намын гишүүнчлэлээ болих хэрэгтэй. Тэгж байж Монгол улс МАНгасын савраас гарна. Бидний ирээдүйг зүгээр 70-80 оны МАН намын гишүүн балай авгай нар шийдээд удаж байна даа.
Хариулах
2405:5700:300:e789:2dba:b910:7e4:5d11
2024/06/17
0
0
Харваас хулгайч төрхтэй хулгайч нар шоронд хийж шонд дүүжилж шунал буцалсан нүдтэй ноход бна
Хариулах
122.201.31.14
2024/06/17
0
0
Сумьяабазар, Жавхланбаатар хоёргүйгээр ногоон автусны хэрэг гэж байхгүйшд. Ман яахав, аз туршаал, сонсголоо зохион байгуулаад үзэхгүй юу.
Хариулах
66.181.161.42
2024/06/17
0
0
Ганцхан монгол улсад хувь хүнд зориулсан яам тамгын газар байгуулдаг инээдтэй тогтолцоо бий болоод удлаа энэ нохой толгойлсон Сүхбаатар түгжрэлийг алчихсан нь хаана байгаан энэ чиглэлийн сайдтай болсноос хойш удаа дараа Улаанбаатар тэг зогсолт хийсэн сахил хүртсэн биш шал дордсон.Энэ сонсгол худлаа муухан найруулсан үзэн ядмаар жүжиг нүүрсний сонсгол эмийн сонсгол ёстой халтуурдаж салаавч өгсөн сонсгол болсон.Бүхэл бүтэн Тэнүүн огноо гэдэг компанийг зах зээлээс арчиж гудамжны гуйлгачингууд траншеины хүнийг олноор нэмлээ одоо улс орноор нь танкчин болгохыг зорио юу?түй май лаларуудаа сонгуулиар МАН ганцхан суудал аваасай лаларууд
Хариулах
Шинэ мэдээ
Голын усны түвшин 5-15 см давжээ 10 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 13 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 14 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01