Сэлбэ, Дунд гол дагуух аж ахуйн нэгжүүд голын лаг хагшаасыг цэвэрлэнэ

Н.Мижидмаа
2024/06/22

Олон улсын стандартад голын ай сав дотор байгаа бургас, модыг заавал нүүлгэн шилжүүлж, урсцыг сайжруулах шаардлагатай байдаг. Иймд Сэлбэ, Дунд гол дагуух лаг хагшаас, бургасыг нүүлгэн шилжүүлнэ. Мэргэжлийн байгууллагуудын мэдээлж буйгаар маргааш буюу зургаадугаар сарын 22-ны өглөө 08:00-10:00 цагийн хооронд Хэнтийн нуруунаас бууж ирэх усны түвшин эрс нэмэгдэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргээд буй. Үүнтэй холбоотойгоор өнөө шөнөдөө багтан “Ривер вилла” хотхоныг барьсан “Эко констракшн” ХХК, “Их наяд” худалдааны төв, “Акуа гарден”, “АПУ” ХК, “Уран ган” төв зэрэг аж ахуйн нэгжийн удирдлагуудтай зөвшилцөн, Сэлбэ, Дунд гол дагуух лаг хагшаас цэвэрлэх ажлыг эхлүүллээ.

Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтсээс хамгаалалт гарган, аюулгүй байдлыг хангуулж, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас цахилгааны шугамд хэмжилт хийж, цэвэрлэх байршлыг тогтоож өгөн, Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /ГУББГ/-аас мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах юм.

НОК-ын дарга Х.Нямбаатар “Мэргэжлийн байгууллагуудын мэдээлж буйгаар Сэлбэ, Дунд гол дотор мод бургас ургаснаас үүдэн нэг метр гаран лаг хагшаас бий болж, голын усны урсцыг удаашруулан, үерийн аюулын бодит эрсдэлийг үүсгэж буй. Иймд дээрх аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн мод бургас, лаг хагшаасыг нүүлгэн шилжүүлэх ажлыг өнөө шөнөдөө багтан хийхээр боллоо. Үүнээс онцолж “Акуа гарден” хотхоны хамт олон Дунд гол дагуух лаг хагшаасыг зөөж, цэвэрлэх ажилд оролцоход бэлэн гэдгээ илэрхийлсэн. Гэвч тус хотхоны нэг блок барилгыг буулгахтай холбоотой шүүхийн асуудал шүүх дээр хэлэлцэгдэж байгаа бөгөөд талууд шүүхийн шийдвэрт нөлөөлөх боломжгүй” гэдгийг онцолсон юм.

Ташрамд, “Сэлбэ - Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендерт “Билгүүн Монгол констракшн” ХХК шалгаран, Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн түшиц хана барих ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд Сэлбэ голын голдирлын урсцыг нэмэгдүүлэх 1.5 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн даланг хийх юм. Уг далан нь Натурын гүүрнээс урд талын төмөр замын гарам хүртэл үргэлжлэх бөгөөд ирэх наймдугаар сарын 20-нд улсын улсын комисст хүлээлгэж өгнө.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны түвшин 5-15 см давжээ 8 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 12 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 12 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 13 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01