Тодруулга: Шүдний үзлэг хийхдээ багажаа салфеткаар арчсан гэх Солонгос эмч нар ямар ч зөвшөөрөлгүй байсан

Н.Мижидмаа
2024/07/24

Иргэн Х.Хонгорзул Солонгос эмч нар иргэдийн шүдийг үзэхдээ ямар нэгэн ариутгал хийхгүй байгаа талаар цахим хуудаснаа мэдээлсэн.Тодруулбал, тэрбээр шүлс соруулагчийг арчиж олон хүнд нэг сорогчоор үйлчилсэн, бээлийгээ савандаж угааж байсан, үзлэгийн багажаараа 50 настай хүн үзээд бүгдийг нь салфеткаар арчиж 11 настай охины шүдийг үзсэн гэх асуудлыг нийтэлжээ.

Дээрх асуудал нь Хэнтий аймгийн Биндэр суманд болсон байна. Мэдээллийн дагуу бид Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодрууллаа. 

Тэрбээр:

"Уг асуудлаар Эрүүл мэндийн сайд чиглэл өгч албаныхан Хэнтий аймгийн Биндэр сумын эмнэлэгт ажиллаад ирсэн. Гадаад эмч нар Монгол улсад ирж эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхдээ Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зөвшөөрөл авах ёстой байдаг. Гэвч тухайн Солонгос эмч нар зөвшөөрөл аваагүй байсан нь хяналтаар батлагдсан. Одоогоор тус сумын эмнэлгийн шүдний кабинетыг хаасан. ЭМЯ-наас таван хүний бүрэлдэхүүнтэй баг гарч Биндэр суманд очоод газар дээр нь хяналт шалгалт хийсэн. Хэрэглэсэн багажуудаас дээж авч, ариутгал хийсэн эсэхийг шалгасан, хариу одоогоор гараагүй байна. Шалгалтын багийнхан тухайн Солонгос эмч нараас мэдүүлэг авч байгаа" гэв. 


25
angry
0
care
0
haha
0
liked
5
love
9
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 3 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 3 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 4 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 22 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 23 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01