Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд биеийн байдал муу 2 хүн гэрийнхээ хаалгыг онгойлгож өгөхгүй байна, хаалгыг нь онгойлгож өгнө үү гэсэн хүсэлтийг 07.26-ны өдрийн 00:48 цагт Онцгой байдлын алба хаагчид хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км зам туулан 01:04 цагт очиж, тус байрны айлын цонхоор аврах олс ашиглан аврагчийг буулган цонхоор оруулж, хаалгыг онгойлгосон бөгөөд дотор нь иргэн Г/63 настай, эмэгтэй/ хэвтрийн өвчтэй босох боломжгүй, нөхөр Э/66 настай, эрэгтэй/ ухаан алдсан байдалтай байсныг тус дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн төв, дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст нарт хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна