Парис 2024: Манай баг, тамирчдын өнөөдрийн хуваарь

Н.Мижидмаа
2024/07/28

Өнөөдөр нийт 4 төрлөөр Монгол улсын 7 тамирчин өөрсдийн хурд хүч, цэц мэргэнээ сорих юм. 

БУУДЛАГА 10 метр хийн урт буу: 
Буудлагын спортын эмэгтэйчүүдийн 10 метр хийн урт бууны төрөлд Ази тивийн аваргын хувийн мөнгө, багийн  мөнгө , Азийн наадмын хүрэл  медальт, ОУХМ О.Есүгэн Улаанбаатарын цагаар 15:15 цагт цэц сорино.

БУУДЛАГА 10 метр хийн гар буу: 
Эрэгтэйчүүдийн 10 метр хийн гар буун финалын шатанд Дэлхийн аваргын Мөнгө, Ази тивийн 1 Мөнгө, 2 хүрэл, Дэлхийн цомын хүрэл, Универсиад наадмын Алт,мөнгө,хүрэл медальт, ОУХМ Э.Даваахүү Улаанбаатарын цагаар 15:30 цагт өрсөлдөнө. 

БУУДЛАГА 10 метр хийн урт буу: 
Эрэгтэйчүүдийн 10 метр хийн урт бууны төрөлд оролцож буй ОУХМ Н.Баяраагийн тэмцээн Улаанбаатарын цагаар 17:15 цагт эхэлнэ.

ЖҮДО 66 кг:  
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд дэлхийн хошой хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин Ё.Басхүү 16:00 цагаас өрсөлдөнө. Түүний жинд 27 бөх өрсөлдөх бөгөөд манай тамирчин эхний тойрогт хийлж удаах барилдаанд Киргиз, Украйны ялсантай шөвгийн 8 -д үлдэхийн төлөө хүч сорих юм.

ЖҮДО 52 кг: 
Эмэгтэйчүүдийн 52 кгд Залуучуудын дэлхийн аварга, залуучуудын олимпын наадмын мөнгөн медальт ОУХМ Л.Сосорбарам 16:00 цагаас өрсөлдөнө. Түүний жинд 25 бөх байна. Манай тамирчин эхлээд Испанитай . Ялвал шөвгийн 8-д үлдэхийн төлөө Унгарын бөхтэй.

УСАНД СЭЛЭЛТ 200м: 
Эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтэд “Токио-2020” олимпын наадамд оролцогч, “Ханжоу 2022” Азийн наадмын VIII байр, ОУХМ Б.Энххүслэн Улаанбаатарын цагаар 18:00 цагт уралдана.

БОКС 50кг: 
Эмэгтэйчүүдийн 50кг-ын жинд “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл, Ази тивийн хүрэл медальт, ОУХМ О.Есүгэн эхний тулаанаа Улаанбаатарын цагаар 18:36 минутад  Колумбын тамирчин Лорена Валенсиа Викториятай хийнэ.




0
angry
0
care
0
haha
1
liked
4
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 6 минутын өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 24 минутын өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 18 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 19 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01