Парис-2024: Жүдо бөхийн хоёр дахь өдрийн барилдаан эхэллээ

Н.Мижидмаа
2024/07/28

 “ Парис-2024”  олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнд 5 тивийн 122 улсын эрэгтэй 192, эмэгтэй 186 нийт 378 жүдоч эмэгтэй 7, эрэгтэй 7 жинд хүч сорьж байна.  

- Африкийн 31 улсын 43 бөх 
- Азийн 25 улсын 95 
- Европын 36 улсын 180
- Далайн 7 улсын 10 жүдоч
- Пан Америкийн 22 улсын 50 жүдоч хүч үзэх юм.  Монгол Улсын шигшээ баг тамирчид эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кгд ОУХМ Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ эхлүүлээд буй. Энэ өдөр Эмэгтэйчүүдийн 52 кгд Залуучуудын дэлхийн аварга, залуучуудын олимпын наадмын мөнгөн медальт ОУХМ Л.Сосорбарам өрсөлдөнө. Түүний жинд 25 бөх байна. Манай тамирчин эхлээд Испанитай. Ялвал шөвгийн 8 д үлдэхийн төлөө Унгарын бөхтэй, Эрэгтэйчүүдийн 66 кгд дэлхийн хошой хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин Ё. Басхүү өрсөлдөнө. Түүний жинд 27 бөх байна. Манай тамирчин эхний тойрогт хийлж удаах барилдаанд Киргиз, Украйны ялсантай шөвгийн 8 -д үлдэхийн төлөө хүч сорих юм. 

Манай хоёр  2 дахь олимпын наадамдаа  өрсөлдөж буй. Мөн хоёул нэг өдөр барилдаанаа эхлүүлж байгааг онцлох  нь зүйтэй байх.


0
angry
1
care
0
haha
6
liked
1
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 8 минутын өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 26 минутын өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 18 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 20 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01