Хорооллын эцсээс Ахуйн үйлчилгээний төв хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж байна

Н.Мижидмаа
2024/07/29

Нийслэлийн зам засвар арчлалтын хүрээнд III, IV хорооллын эцсээс Ахуйн үйлчилгээний төв хүртэлх авто замыг гурван хэсэгт хуваан шинэчилж байгаа бөгөөд ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна.

 Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Замын ашиглалт хариуцсан мэргэжилтэн Б.Басхүү “Баянгол дүүрэг, Энэбишийн өргөн чөлөөний нийт 1.8 км  үргэлжлэх авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн хүрээнд зургаадугаар сарын 10-16-ны хооронд III, IV хорооллын эцсээс Өргөө кино театрын уулзвар хүртэлх авто замыг шинэчилсэн.

Харин хоёрдугаар хэсэг болох Өргөө кино театрын уулзвараас Ахуйн үйлчилгээний төвийн уулзвар хүртэлх урд талын хэсгийн засвар шинэчлэлтийг долоодугаар сарын 20-22-ны хооронд хааж асфальт бетон хучилтын ажлыг хийсэн.

Үлдсэн хэсэг буюу Ахуйн үйлчилгээний төвийн уулзвараас Өргөө кино театрын уулзвар хүртэлх хойд талын хэсгийн авто замын хөдөлгөөнийг энэ амралтын өдрүүдэд хаан, засвар шинэчлэлтийг хийнэ. Энэ хүрээнд байгалийн боржин чулуун болон бетон хашлага суурилуулах, борооны ус зайлуулах инженерийн шугам сүлжээний худгийн тагийг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг хийх юм” гэлээ.


 
 
 

Ташрамд, энэ онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 16 байршилд авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээгээд буй.

Мөн нэмэлтээр “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас зүүн тийш 133 дугаар сургууль хүртэл, 22-ын товчооны авто замын засвар шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 4 минутын өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 22 минутын өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 18 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 19 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01