Аянганд цохиулж 60 гаруй тооны мал хорогджээ

Н.Мижидмаа
2024/07/31

Увс аймаг, Ховд сум. Халиун булаг багийн “Олон нуурын бэлчир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 195 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 75 км/-т 07.30-ны өдрийн 06:00 цагийн орчим аянга бууж, мал хорогдсон тухай мэдээллийг 07.30-ны өдрийн 07:55 цагт хүлээн авчээ. Халиун булаг багийн Засаг даргаар ахлуулсан ажилтанууд очиход тус багийн малчин Т-ийн 14 үхэр аянганд цохиулж хорогджээ.

- Увс аймаг, Өлгий сум. Чаргад багийн “Хөндөөгийн-Эхэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 113км, сумын төвөөс зүүн урд зүгт 11 км/-т 07.30-ны өдрийн 06:30 цагийн орчим айлын гэр дээр аянга буусан тухай мэдээллийг 07.30-ны өдрийн 10:20 цагт хүлээн авсан байна. Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтанууд очиход малчин Л-ийн гэр дээр аянга бууж гэрийн бүрээс хайлж, тоононы баруун хэсэг хагарсан байжээ. Хүн гэмтэж бэртээгүй.

- Ховд аймаг, Мянгад сум. Чацаргант багийн “Алтан хөхий Хайрхан-Овооны таг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км, сумын төвөөс зүүн урд зүгт 90 км/-т 07.30-ны өдрийн 08:00 цагийн орчим аянга бууж, мал өртөж хорогдсон тухай мэдээллийг 07.30-ны өдрийн 22:30 цагт хүлээн авчээ. Тус сумын малчин У-ын 17 үхэр аянганд цохиулж хорогдсон байна.

- Завхан аймаг, Идэр сум. Мануустай багийн “Улаан-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 90км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/-т 07.30-ны өдрийн 16:30 цагийн орчим аянга бууж, малчин С.Янжмаагийн 30 бог мал хорогдсон тухай мэдээллийг 07.30-ны өдрийн 17:30 цагт хүлээн авчээ.Тус сумын Байгаль орчны Улсын хяналтын байцаагчаар ахлуулсан ажилтанууд очиход тус багийн малчин Я-ийн 30 бог мал аянганд цохиулж хорогджээ.

Эх сурвалж: ОБЕГ


1
angry
1
care
0
haha
0
liked
0
love
7
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 17 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 19 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01