О.Алтангэрэл: Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө ял авч байгаа сэтгүүлчдийнхээ эрх чөлөөг хамгаалъя

Н.Мижидмаа
2024/08/15

Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: 2014 оноос хойш асуудлыг ярьж, тэмцэж, хоригдож ингэж явсныхаа 10 жилийн ой дээр би Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилогдсон. Одоогийн байдлаар энэ хууль сахиулах байгууллагынхаа хэмжээнд ямар ч байсан гурван чиглэлээр дорвитой шинэчилнэ гэсэн зорилго тавьчихаад байна. Өнөөдөр бид нар үнэхээр Ардчилсан нийгэмд амьдарч байгаа бол сүүлийн олон жилийн турш дарагдсан иргэдийнхээ дуу хоолойг чөлөөлмөөр байна. Өөрөөр хэлбэл Сүхбаатарын талбайг одоо нээе. Хоёрдугаарт, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө зөндөөгөөрөө ял авч байна. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажилагаанд өртөж, байнга өргөдөл гомдолд дарагдаж зовж байгаа сэтгүүлчдийн эрх чөлөөг хамгаалъя. Одоо энэ хууль сахиулж байгаа байгууллагуудынхаа хүний эрхийн чиглэлийн үйл ажиллагааг хянадаг тогтолцоотой болгоё. Хүний эрхийн үндэсний комиссоо шүдтэй болгоё. Хариуцлагатайгаар хэлье. Хүний эрх, эрх чөлөөний талаар жагсаал, цуглааны журмын тухай хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын хууль болон бусад хүний эрхийн дагалдах өөрчлөлтийг өргөн бариад энийг хийж чадахгүй бол би энд Хууль зүй дотоод хэргийн сайд гэж суухаасаа ичнэ. Би ажлаа өгнө. 


2
angry
1
care
3
haha
57
liked
3
love
2
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 12 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 14 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01