18-аас доош насны хүүхдийг суррон унаж, замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох санал гаргалаа

Н.Мижидмаа
16 цагийн өмнө

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний урсгал нэмэгдэж, энэ төрлийн осол нэмэгдэх хандлагатай байна. Сурронтой холбоотой осолд ихэвчлэн хүүхдүүд өртөж, бэртэж байгаа учир 18-аас доош насны хүүхдийг суррон унаж замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох нийслэлийн Засаг даргын саналыг Зам тээврийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүллээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр, нийслэлийн Эрүүл мэндийн дарга П.Эрхэмбулган нар мэдээлэл өгөв.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд сурронтой холбоотой 515 зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Тодруулбал, 2022 онд 96, 2023 онд 178, 2024 оны эхний долоон сарын байдлаар 241 зам тээврийн осол бүртгэгджээ. Үүний 95 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бөгөөд суррон, унадаг дугуйтай холбоотой зам тээврийн ослын улмаас 121 хүн гэмтсэн байна. Зарим улсад сурроныг мотоциклтой адилтган үнэмлэхжүүлж, насны хязгаар заан зам тээврийн ослоос сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр “Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхэд, залуучууд цахилгаан хөдөлгүүрт унадаг дугуй, скүтер, мопед, мотоцикл, суррон унаж, замын хөдөлгөөнд оролцох явдал эрс нэмэгдэж байна. Гэвч эрх зүйн зохицуулалт байхгүйн улмаас зам тээврийн осолд өртөж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд материалд хохирол учруулах зэрэг нөхцөл үүсээд байгаа юм. Иймд Зам тээврийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд нийслэлийн Засаг даргын хууль эрх зүйн санал, хамтран ажиллах тухай албан бичгийг хүргүүлж байна. Энэ хүрээнд сурроныг техникийн болон хурдны үзүүлэлтээр мотоциклтой адилтган үзэж “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, хамгаалалтын малгай бүхий хүн унах зохицуулалтыг хийх саналтай байна” гэв.

Түүнчлэн Улаанбаатар хот залуучуудын хот болсонтой холбоотойгоор сурроныг тээврийн хэрэгсэл хэмээн авч үзвэл насанд хүрсэн хүн хуулийн дагуу замын хөдөлгөөнд оролцож, 18-аас доош насны хүүхдүүдэд тухайн тээврийн хэрэгслийн зориулалтын талбайг нийслэлээс тохижуулахаар тооцоо судалгааг хийж байгааг тэрбээр онцолж байлаа. 

НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган “ГССҮТ-ийн мэдээллээр залуус, өсвөр үеийнхний дунд сурроны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор гавал тархины эдийн гэмтэл, ясны цууралт, гар хөл буюу мөчдийн хугарал, зөөлөн эдийн хөхрөлт няцралт, цээжний хөндийн битүү гэмтэл, хэвлийн эдийн гэмтэл зонхилон тохиолдож байна” гэдгийг хэлж байв. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


7
angry
0
care
0
haha
7
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт +31 градус дулаан 47 минутын өмнө
Увс нуур явж буй иргэдийн анхааралд 19 цагийн өмнө
Нийтийн аж ахуйн салбар 301 тусгай зориулалтын машинтай боллоо 19 цагийн өмнө
400 орчим алба хаагч завьт эргүүл, морин эргүүл, явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна 22 цагийн өмнө
"The Hu" эх орондоо тоглоно 22 цагийн өмнө
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно 22 цагийн өмнө
Маргааш хоёр байршилд зам хаана Өчигдөр
Наадмын үеэр 14 иргэн амь насаа алджээ Өчигдөр
​Японы Эзэн хаан айлчлалаа "хэзээ ч мартагдашгүй" хэмээн тодорхойлов Өчигдөр
​Бага насны хүүхдүүд галт зэвсгээр тоглон сум алдаж, нэгнээ гэмтээжээ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна Өчигдөр
Өнөөдөр 30 градус дулаан байна Өчигдөр
Өрхийн эмнэлгүүд 10:00-15:00 цагийн хооронд ажиллаж байна 2025/07/14
Танилц: Түүхэн ойтой аймаг, сумын баяр наадмын тов гарчээ 2025/07/14
Сүүлийн хоёр хоногт усны ослоор таван иргэн амь насаа алджээ 2025/07/14
Хонгорын хүү Монголын бөхөө 2025/07/14
Шөвгөрсөн бөхчүүд чимэг нэмлээ 2025/07/14
​Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12,212 боллоо 2025/07/14
Эрчим хүчний гудамжны авто замыг хаана 2025/07/14
Э.Батмагнайг “Галхонгор” ХХК хоёр өрөө байраар мялаалаа 2025/07/14