Улаанбаатарт 26 хэм дулаан, бага зэргийн бороо орно

Н.Мижидмаа
2024/08/21

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар +3…+8 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр +8…+13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +13…+18 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +18…+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +28…+33 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 11 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 12 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 18 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01