Пицца хат оюутан ажилтнууддаа 40 сая төгрөгийн тэтгэлэг олголоо


Пицца Хат брэнд ажил үйлсээрээ манлайлсан 10 оюутан ажилтныг сонгон шалгаруулж, 2024-2025 оны хичээлийн жилд 5 оюутанд бүтэн жилийн сургалтын тэтгэлэг, 5 оюутанд хагас жилийн сургалтын тэтгэлэг тус тус олголоо.

Пицца Хат брэнд тогтвортой хөгжлийн “Чанартай боловсролыг дэмжих” зорилтын хүрээнд олон хөтөлбөр хэрэгжүүлдгийн нэг нь жил бүр зохион байгуулдаг “Оюутны сургалтын тэтгэлэг” юм.

2024 онд “Оюутны сургалтын тэтгэлэг” хөтөлбөрт Пицца Хат-д ажилладаг 150 гаруй оюутан өрсөлдөн үеийн олон залуусаасаа хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэл, харилцаа хандлага, тууштай зан чанараараа ялгарч, өөрийгөө бүрэн илэрхийлж, бусдаас илүү хичээн зүтгэж, зорьсондоо хүрч чадсан дараах ОЮУТАН АЖИЛТНУУД БҮТЭН ЖИЛИЙН болон ХАГАС ЖИЛИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨР –ийн эзэн болсныг дуулгахад таатай байна.

  1. Хагас жилийн 100% сургалтын тэтгэлэг PH#6 Хархорин салбарын ажилтан А.Номин
  2. Хагас жилийн 100% сургалтын тэтгэлэг PH#6 Хархорин салбарын ажилтан М.Ганзул
  3. Хагас жилийн 100% сургалтын тэтгэлэг PH#19 Намяанжү салбарын ажилтан Л.Ганцэцэг
  4. Хагас жилийн 100% сургалтын тэтгэлэг PH#7 Зайсан салбарын ажилтан Д.Мөнгөншагай
  5. Хагас жилийн 100% сургалтын тэтгэлэг PH#21 Энканто салбарын ахлах ажилтан М.Анужин
  6. Бүтэн жилийн 100% сургалтын тэтгэлэг PH#11 Их дэлгүүр салбарын ажилтан Б.Тэргэл
  7. Бүтэн жилийн 100% сургалтын тэтгэлэг PH#10 Номин 32 салбарын ажилтан М.Эрхбаяр
  8. Бүтэн жилийн 100% сургалтын тэтгэлэг PH#19 Намяанжү салбарын ажилтан Б.Минжинсор
  9. Бүтэн жилийн 100% сургалтын тэтгэлэг PH#12 Шангрила салбарын Супервайзор Д.Отгонзул
  10. Бүтэн жилийн 100% сургалтын тэтгэлэг PH#25 Улаанхуаран салбарын ахлах ажилтан А.Жаргалмаа


Пицца хатад ажилладаг оюутнууд маань олон улсын стандартаас суралцангаа нэмэлт орлоготой болж, хөгжиж дэвшихийн хажуугаар сургалтын тэтгэлэг авах боломж үргэлж нээлттэй байдгийг дуулгахад таатай байна. Ирээдүйг түүчээлэх шинэ үеийн боловсон хүчин болохоор зорьж буй ПИЦЦА ХАТЫН ОЮУТАН ЗАЛУУСТАА АМЖИЛТ ХҮСЬЕ!

 


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 11 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 12 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 18 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01