Гэмтсэн бор гөрөөсийг амьтан хамгаалах төвд эмчилж, байгальд нь буцаан тавина

Н.Мижидмаа
2024/08/28

Нийслэлийн ногоон бүсэд амарч зугаалж яваа болон ойн дагалдах баялаг түүж ашиг олох гэсэн иргэд зэрлэг амьтдын цөм байршил нутагт отоглон  амьтдыг амьдрах орчноос дайжуулснаар  бор гөрөөс, халиун буга зэрэг амьтдын зуслангийн хашаанд хашигдан золбин болон тэжээвэр нохдод хөөгдөх, хүн авто машинаас үргэн зугтах, хашааг давж шурган гарахдаа хашаанд сүлбэгдэж, эсхүл хашааны завсар тээглэж гацаж үхсэн, бэртэж гэмтсэн  дуудлага Нийслэлийн байгаль орчны газар ирдэг байна.

Жишээ нь  8 дугаар сарын 21-ний өдөр СБД-ийн 19 дүгээр хороо Хуурай мухарын аманд айлын хашаанд зэрлэг амьтан байна гэсэн дуудлагаар тус хэсгийг хариуцсан байгаль хамгаалагч очиход айлын хашаанд хавчуулагдсан бор гөрөөс байсныг хашаанаас салган авч Нийслэлийн Байгаль орчны газрын Амьтан асран хамгаалах төвд авч иржээ. 
Үзлэгээр бор гөрөөс хашаанд хавчуулагдан холгогдсон гүн шархтай шарх идээлсэн байсан бөгөөд анхан шатны тусламжийг үзүүлж тус төвд асарч эмчилж байна. Тодорхой хугацаанд тухайн амьтны бие сайжирсан үед суурьшлын бүсээс гаргаж байгальд тавих аж.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 8 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 10 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 14 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 15 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01