Баян-Өлгийд хорт хавдар 33 хүнээс илрүүлж, 10 мэс ажилбар хийжээ

Н.Мижидмаа
2024/09/11

Монгол орон даяар 14 дэх жилдээ хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы баг өнгөрсөн 7 хоногт Баян-Өлгий аймагт ажиллалаа. Аяныг санаачлан хэрэгжүүлэгч Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар тус аймагт 1660 хүнд үзлэг, оношилгоо хийснээс хортой хавдар 11, хортой гэж сэжиглэгдсэн 33, хоргүй хавдрын 96 тохиолдол илрүүлснээс гадна газар дээр нь 10 мэс ажилбар хийсэн байна. Мөн үзлэгийн явцад эсийн 73, эдийн 49 шинжилгээ хийсний дээр орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд чадавхжуулах сургалт зохион байгуулж, олон нийт иргэдэд хавдрын өвчлөл, түүнээс хэрхэн сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан юм.

Аян хэрэгжиж эхэлснээс хойш “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы баг бүрэлдэхүүн Монгол орныг 3 удаа бүтэн тойрч, 133 мянга гаруй хүнд үзлэг оношилгоо хийж, хортой хавдрын 656 тохиолдол илрүүлэн, ХААН Банк  нийтдээ 1.3тэрбум төгрөгийн санхүүжилт үзүүлээд буй. 

ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү нээлтийн үеэр “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд Баян-Өлгий аймагт бид 4 дэх удаагаа ирж ажиллаж байна. Баян-Өлгий аймгийн хувьд улсын дундажтай харьцуулахад хавдрын тохиолдол бага  хэдий ч жил ирэх тусам нэмэгдэж, өмнө байгаагүй хавдрын шинэ тохиолдлууд гарч байгаа нь анхаарал татлааӨнгөрсөн 2023 онд гэхэд л Баян-Өлгийд 170 гаруй хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Бусад аймгаас ялгаатай нь ходоод, элэг гээд хавдрын тэргүүлэх шалтгааны жагсаалтад бөөрний хорт хавдар Баян-Өлгийд дөрөвдүгээрт бичигдэж байна. Улаан хоолойн хорт хавдар мөн түгээмэл байна. Иймд иргэн бүр эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө байнга хянаж байх ёстой болж байна. Мэдлэг мэдээлэлтэй байж, урьдчилан сэргийлээсэй гэж хүсэж байна” гэсэн юм.

ХААН Банк сангаас санхүүжүүлж, Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран хэрэгжүүлдэг “Хавдрын эсрэг үндэсний аян” хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл өгч, үзлэг оношилгоо хийх, эрт илрүүлэх зорилготой билээ. Тус  аяны баг бүрэлдэхүүн 9-р сарын 15-21-нд Баянхонгор аймагт ажиллана.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 3 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 5 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 10 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01