Зөвшөөрөлгүйгээр самар түүж бэлтгэсэн иргэнийг 49-88 сая төгрөгөөр торгоно


Экологийн цагдаагийн албанаас Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/450 дугаар тушаал “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ийн хэрэгжилтийг хангуулан ажиллах зорилгоор Нийслэлийн байгаль орчны газартай хамтарсан эргүүл, хяналт шалгалтыг улсын хэмжээнд энэ оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.

Энэ хяналт шалгалтаар нийслэлийн ногоон бүсэд хамаарах Богдхан уул, Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянголын ам, Уртын ам, Бурхант, Сүхбаатар дүүргийн 19, 20 дугаар хороо Бэлх, Сэлх, Хандгайт, Сандаг зэрэг газруудад явуулж нийт 48 отогт байрлаж байсан иргэдээр байгальд ил задгай хаясан хог хаягдлыг цэвэрлүүлэн, 38 тээврийн хэрэгсэл, 720 орчим иргэнд хууль бус үйлдлээ зогсоох талаар шаардлага өгч уулнаас буулган, гэмт хэргийн шинжтэй 6 үйлдэлд холбогдох 41 шуудай цайруулсан самрыг илрүүлэн, эд мөрийн баримтаар түр хураан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүх, их хэмжээгээр зүй, зохисгүй бэлтгэх нь ой хортон шавжид нэрвэгдэж ургалтгүй болох, экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж улмаар самраар хооллогч шувуу, мэрэгчид болон амьтдын хүнс тэжээлд сөргөөр нөлөөлөх гол шалтгаануудыг үүсгэдэг сөрөг үр дагавартай байдаг.

Мөн Богдхан уулын дархан цаазат газрын ойн сангийн бүсэд мэргэжлийн байгууллагуудын хийсэн ойн хортон хөнөөлтийн судалгааг үндэслэн энэ оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2 хоногийн хугацаад хортон шавж устгалын бактерийн бэлдмэл цацах ажлыг хийсэн бөгөөд энэ нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулж болзошгүй эрсдэлтэй юм.

 Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээг БОАЖ-ын Сайдын 2022 оны А/603 дугаартай тушаалаар “Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ”-г дараах байдлаар тооцохоор журамлаж өгсөн. Энэ төрлийн зөвшөөрөл Дархан цаазат газарт бол олгогддоггүй.

Энэ үнэлгээгээр ХУШ МОДНЫ 1 кг цайруулсан самрын экологи–эдийн засгийн үнэлгээ нь 176.600 төгрөг, нойтон самрын үнэлгээ 98.900 төгрөг байдаг бөгөөд “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг 5 ДАХИН нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор хуульчилсан байдаг.

Энэ нь нойтон самрын хувьд 1кг тутамд 494.500, хуурай самрын хувьд 883.000 төгрөг бөгөөд дунджаар 2 шуудай цайруулсан буюу 100кг самар хууль бусаар бэлтгэсэн тохиолдолд 49.4-88.3 сая төгрөгийн байгалийн ургамлын санд учирсан экологи–эдийн засгийн үнэлгээний хохирлыг нөхөн төлөхөөр байна.

Иргэдийн хувьд хууль эрх зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар түргэн хугацаанд мөнгө олох зорилгоор холбогдох хууль, дүрэм журмыг зөрчин байгаль экологид хохирол учруулахын зэрэгцээ амь нас эрүүл мэндээрээ хохирох, төөрөх, архидан согтуурч танхай, дээрэм, хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон 200 тохиолдол өмнө жилүүдэд Цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдсан.

Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэгт тооцогдож, байгаль орчин, байгаль хамгаалах журам, ургамал хамгаалах, зохистой ашиглах журмын эсрэг санаатай хэлбэрээр халдсан үйлдэлд тооцогдож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд 5.4-27.0 сая төгрөгийн торгууль хүлээх болон 1-5 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах, мөн хугацаагаар хорих ялаар шийтгэх эрх зүйн зохицуулалттай юм.

Хуш модны самрыг жил бүрийн 10 дугаар сарын 20-с дараа оны 2 дугаар сарын 01-ний хооронд дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тусгай зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэхийг зөвшөөрдөг бөгөөд зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авдаг.

Иймд хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй, болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

 ХОЛБОГДОХ ХУУЛЬ, ТОГТООМЖУУД

  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаал
  • Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын  2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралт Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ
  • Байгаль орчныг хамгаалах тухай хууль
  • Ойн тухай хууль
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль
  • Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйл.Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх
  • Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйл.Ойн тухай хууль зөрчих


 


4
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай, сэрүүхэн байна 3 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Солонгост ажиллаж байгаа иргэдийг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг ярьж байна 6 цагийн өмнө
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 6 цагийн өмнө
​Н.Учрал: Надад хэн нэгнээс айж, агшаад байх шаардлага байхгүй 7 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээл болно 10 цагийн өмнө
Визтэй иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцаахгүй байх саналыг тус улсын Элчин сайдад тавьжээ 11 цагийн өмнө
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 11 цагийн өмнө
Улаанбурхан өвчний дэгдэлтийн нөхцөл байдлыг хэлэлцэнэ 12 цагийн өмнө
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна 12 цагийн өмнө
Энэ зуны хамгийн том тоглолт: “БОЛОР ЦОМ” – ОПОЗИТ 23 цагийн өмнө
Гурваас дээш хүүхэдтэй өрхөд мөнгөн тэтгэмж олгох дээр санал нэгдэв Өчигдөр
ШУУД: Долоон хүний амь нас хохирсон Дүнжингаравын дэлбэрэлтийн шүүх хурал болж байна Өчигдөр
"Эрчист Монгол" нэгдлийн Засаглал хариуцсан менежерээр Б.Энхболд томилогджээ Өчигдөр
Б.Батцэцэг:Намуудаас элчин сайд, консулд санал болгож байгаа хүмүүсийн 95 хувь нь тэнцэхгүй Өчигдөр
МСБХ: “Бишрэлт Металл” багийн тоглогч Девин Скоттын эрхийг 2 жилээр хасч, 2 сая төгрөгөөр торголоо Өчигдөр
Ж.Баярмаа: Иргэдийн төлдөг татварыг 1% болгож бууруулах боломжтой. Зөрүүг нь дарга, сайд нарын тоог багасга Өчигдөр
Х.Булгантуяа: Банкууд нь банк бустай, Банк бус нь ламбордтай байгаа нь үнэн. Энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Төв аймагт байшин шатаж 2-5 настай гурван хүүхэд өртөж амиа алдлаа Өчигдөр
26 настай эмэгтэй согтуугаар жолоо барьж, зогсоолд байсан 3 машиныг мөргөжээ Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ Өчигдөр