Монгол Улсын нийт сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг АПУ ДЭЙРИ - Монгол сүүний үйлдвэр тэргүүллээ


Монгол Улс атар газар эзэмшсэний 65 жилийн ой, “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй “Алтан намар-2024” ургацын баяр Дархан-Уул аймгийн Дархан хотод зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээнд хүнс хөнгөн үйлдвэрийн 100 гаруй байгууллага, хувиараа бизнес эрхлэгч нар өөрсдийн бүтээгдэхүүнээр 2 өдрийн турш үзэсгэлэн гарган оролцож байна.

"Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг үйлдвэрлэгчийг жил бүр шалгаруулж урамшуулахаар заасан байдаг. “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, “Алтан намар-2024” арга хэмжээний баярын хурлаар Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг 10 үйлдвэрлэгчийг бүс бүрээс шалгаруулсан бөгөөд Төвийн бүсээс шилдэг үйлдвэрлэгчийн нэгээр АПУ ДЭЙРИ-Монгол сүүний үйлдвэр шалгарлаа.  

2006 оноос эхлэн “Цэвэр сүү” үйлдвэрлэж, 2017 онд бие даан өргөжсөн "АПУ Дэйри" Монгол сүүний үйлдвэр нийт 9 брэндийн 100 гаруй төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа үйлдвэрлэж байна. "АПУ Дэйри" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай: АПУ ДЭЙРИ Монгол сүүний үйлдвэрийн нийт ажилчид болон 1000 гаруй малчид, ферм, саальчин бүсгүйчүүдийн өмнөөс энэхүү шагналыг хүртсэндээ баяртай байна. Бид Монгол хүний  эрүүл мэндийн төлөө сүү сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутмын хэрэглээнд нь хэвшүүлж, орчин цагийн стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг хүргээд багагүй хугацааг өнгөрүүллээ. Бид цаашид органик хүнсийг хөгжүүлж, өдөр тутмын сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж, эрүүл хүнс хэрэглэж эрүүл хүн байхыг уриалж манлайлан ажиллах болно хэмээн онцоллоо. 


Монгол Улсын нийт сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг АПУ ДЭЙРИ - Монгол сүүний үйлдвэр тэргүүллээ
Монгол Улсын нийт сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг АПУ ДЭЙРИ - Монгол сүүний үйлдвэр тэргүүллээ
Монгол Улсын нийт сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг АПУ ДЭЙРИ - Монгол сүүний үйлдвэр тэргүүллээ
Монгол Улсын нийт сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг АПУ ДЭЙРИ - Монгол сүүний үйлдвэр тэргүүллээ
Монгол Улсын нийт сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг АПУ ДЭЙРИ - Монгол сүүний үйлдвэр тэргүүллээ
Монгол Улсын нийт сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг АПУ ДЭЙРИ - Монгол сүүний үйлдвэр тэргүүллээ

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 14 цагийн өмнө
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 16 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 17 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 17 цагийн өмнө
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана Өчигдөр
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа Өчигдөр
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ Өчигдөр
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Өчигдөр
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо Өчигдөр
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна Өчигдөр
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 2026/06/29
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 2026/06/29
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 2026/06/29