Хог хаягдлын менежментийн туршлага судлах арга хэмжээг хоёрдахь удаагаа зарлалаа


Европын Холбооны санхүүжилтээр БОУАӨЯ-тай хамтран “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төсөл”-ийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд хог хаягдлын менежментийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ хуримтлуулсан туршлага, гарц, шийдлийн талаар харилцан санал солилцох, дэмжлэг үзүүлэх зорилготой ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТУРШЛАГА СУДЛАХ АРГА ХЭМЖЭЭ зохион байгуулахаар, оролцох сонирхолтой хүмүүсийн бүртгэлийг эхлүүллээ.

Энэхүү үйл ажиллагаанд хамрагдсанаар хүрээлэн буй орчноо хамгаалах, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, орчны бохирдлыг бууруулах арга замуудыг судлах юм. Мөн Улаанбаатар хотод хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд болон Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Хог хаягдал зохицуулах төв”-тэй танилцан сайн туршлагаас суралцах боломжтой.

2024 оны 9-р сарын 23-27-ны хооронд Улаанбаатар хот, Булган аймгийн Хишиг-Өндөр сум

Та бүхэн доорх холбоосоор орж, нээлттэй маягт бөглөн мэдээллээ илгээх боломжтой.

Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/vTunfKisADyKaqCc6
Бүртгэл авах сүүлийн хугацаа: 2024.08.28 Лхагва гараг 10:00 цаг хүртэл Оролцогчдын тоо хязгаартай.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 9 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 11 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 17 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01